Улс төрийн мэдээ

З.Бат-Отгоны намын сонгуульд оролцох хүсэлтээс татгалзлаа

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцохоор 26 нам, хоёр эвсэл хүсэлтээ өгсөн. Сонгуулийн Ерөнхий Хороо /СЕХ/ өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 30-нд хуралдаж, нам, эвслүүдийн хүсэлтийг хэлэлцэж, гурван намын сонгуульд оролцох хүсэлтийг татгалзаж шийдвэрлэлээ.

Тодруулбал, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсгийн 28.3.3, 28.3.7-т заасан шаардлага хангаагүй буюу сонгуулийн зардлын тайлан гаргах талаарх журам зөрчсөн үндэслэлээр Их Эв Нам, Хөгжлийн Хөтөлбөр Нам, Монгол Шинэчлэлт Нам сонгуульд өрсөлдөх эрхээ авч чадаагүй байна. 

Өрсөлдөх эрхээ авч чадаагүй Их Эв Намын даргаар З.Бат-Отгон, Хөгжлийн Хөтөлбөр Намын даргаар О.Заяа, Монгол Шинэчлэлт Намын дарга Н.Жамсран гэсэн нэрс Дээд шүүхэд бүртгэлтэй байна.

Харин дараах 23 нам, хоёр эвсэл 2024 оны ээлжит сонгуульд орохоор бүртгүүлж, батламжлагдлаа.

  1. Эх орончдын нэгдсэн нам
  2. Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам
  3. Үндэсний эвсэл
  4. Иргэний зориг ногоон нам
  5. Ард түмний олонхийн засаглал нам
  6. Бүгд найрамдах нам
  7. ХҮН нам
  8. Монголын Либерал нам
  9. Монголын Либерал Ардчилсан нам
  10. Иргэний хөдөлгөөний нам
  11. Ардчилал шинэчлэлийн нам
  12. Гэр хороолол хөгжлийн нам
  13. Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам
  14. Үнэн ба Зөв нам
  15. Ардчилсан нам
  16. Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам
  17. Монгол Консерватив нам
  18. ШИНЭ НЭГДСЭН ЭВСЭЛ /МУНН-ШН/
  19. Монголын Социал Демократ Нам
  20. Монголын хүний төлөө нам
  21. Дэлхийн монголчууд нам
  22. Ард түмний хүч нам
  23. Эх Орон нам
  24. Монгол Ардын нам
  25. Эрх Чөлөөний Эвсэл нам
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Бат-Отгон минь бие даагаад гараад ир.

Иргэн
Иргэн

Настангуудаа доромжилдог энэ балай авгайг ард түмэн яагаад ч сонгохгүй

zochin
zochin
Reply to  Иргэн

ene uneniig helsen hervee zov nam zov hunee songoson bol ene hulgai avilgal yaduural baihgui bailaa getel manaih 2 udaa daraalan sobgoloo humuus odoo medeej 3dahaa songono devshsen humuusiig harahad nogool hed yuch oorchlogdohgui ard tumen hezee serne ter uyed manai hogjil busad orontoi adil bolno tednii bidnees yalgarah ontslogin ted shaardlagaa zovhon erh barigchdaas shaardah ba tedentei hariyutlaga tootsdog harin manai ontslogo bol ard tumen zovhon sorog nam bolon tednii lideriig nohoi shig boorlosoor duusdag

иргэн
иргэн

Манайх ямар их цаастай юм вэ? 3сая гаран л хүн амтай улс шүүдээ?Дэлхийн 7 тэр минтэй хэсэг.Ямар олон нам буюу тархи нь өөр өөр болсон хүмүүс юм уу?зарим нь орос Хятад Америк Солонгос Франц болсон хүмүүс юмуу?Алуурчин болсон юм уу?Манай улсад ийм олон намтай байх хэрэггүй ээ? Манайд хүний газар дээрэмддэг Гүндалайн нам ,Хүдлаа хүн гүтгээд шоронд хийж дармталдаг Хурц АН,Хулгай хийхдэг МАН нам Эх орон газар нутаг хамгаалдаг хүнээ алдаг,Хүчин хийдэг цагдаа Нам байх бна.Шуналтай Нам бна.Шоронгийн Хаан гэж усгуулсны хүүхэн сонгуулд орох гэж бна. Ийм байх хэрэггүй.юу болохыг харж л байна.

Ккккк
Ккккк

Халтар нохой хүний хэлээр хучвал сонгогдох боломжтой болжээ.

Холбоотой мэдээ

Back to top button