Зэвсгээр сүрдүүлж, дээрэм хийдэг этгээдүүдэд 16 жилийн хорих ял оноолоо

Зэвсэг ашиглан бусдыг айлган сүрдүүлж, дээрэмддэг гэх бүлэг этгээд Б.Хулансамбуу, Л.Алтанхуяг нарт холбогдох хэргийг шүүх хурал өчигдөр /2024.05.13/ Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болжээ.
Тодруулбал, өмнө нь ял шийтгэл эдэлж байсан, эрүүгийн нөлөө бүхий этгээдүүд гэгдэх шүүгдэгч Л.Алтанхуяг, Н.Батцэнгэл, Б.Хулансамбуу, А.Бадамсэрээжид, Н.Түвшинтөгс, Э.Бошигт, М.Амартүвшин, Б.Ууганзаяа, С.Алтансүх, С.Билгүүн, Н.Алтангэрэл, П.Энхсайхан, Л.Сумъяажаргал, Н.Батдуулга, Ц.Түмэнбаатар, Д.Батмарта нарт холбогдох хэргийн эрүүгийн хариуцлагын шүүх хурлаар шүүгдэгч нарыг тус бүр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна.
Улмаар Л.Алтанхуягт 16 жил хорих ял, Н.Батцэнгэлд 6 жил хорих ял, Б.Хулансамбууд 16 жил 8 сар хорих ял, А.Бадамсэрээжидэд 6 жил хорих ял, Н.Түвшинтөгст 6 жил хорих ял, Э.Бошигт 1 жил хорих ял, Б.Ууганзаяад 9 жил хорих ял, С.Билгүүнд 6 жил хорих ял, Н.Алтангэрэлд 6 жил хорих ял, П.Энхсайханд 4 жил 5 сар хорих ял, Л.Сумъяажаргалд 7 жил хорих ял, Н.Батдуулгад 5 жил хорих ял, Ц.Түмэнбаатарт 5 жил хорих ял, Д.Батмартад 1 жил хорих ял, М.Амартүвшинд 1 жил тэнсэн харгалзах ял, С.Алтансүхэд 1 жил 2 сар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж шийдвэрлэсэн байна.
Хэргийг сануулахад, зэвсэглэсэн этгээдүүд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дахь Баянцогтын нүүрсний уурхайн ордыг ашигладаг “Андын илч” компанийн холбогдох албан тушаалтнуудад зэвсэглэж халдсан. Иргэн О-д хутга тулган сүрдүүлж, нэр дээрх хөрөнгүүдийг захиалагч руугаа шилжүүлсэн, “Лексус-570” загварын тээврийн хэрэгслийг дээрэмдсэн зэрэг гэмт хэргүүд үйлдсэн байдаг.
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бөгссрүүгээ хийлгээд зуун ногоон авахуу гэхэд нь уурандаа зодчихсон юм билээ манай монгол залуучууд тийм гажж юманд юугэж нүүр өгөхөвдээ ямар осоржамааа комедиан идэрод эднүс байгаа биш ерөн энэ гомоонуудыг аялал жуулчлал нэрээр наашаа монгол руу тэрэлжрүү цувуулахаа бболих хэрэгтэй Элбэгээ ньюпрогресс амрагтайгаан самертоны болдоог хэд хоног ягаан алаг амбаартаа түгжиж байгаад эмлэсэн тухай ньюйорк таймст гарснаас хойш дохтой гомонуууд Хөшигтийн хөндий рүү цувдаг болсон гэнэлээ.
Дээрэм хүчин бол онцгой ял доод хэмжээ нь 8жил байх ёстой шүүгч зарим яллагч нараас авилага авч гэж хардхаар бна.нийгэмд битгий айдас үлдээ .наад 1жилийн хорих тэнсэн авсан ялангууд жилээ дуусгаад толгойлогч тушаавал цуст мөр гаргахыг хэнч мэдэхгүй .цусаараа тангараглан гэмт бүлэглэл хятадын гэмт бүлгийн сүлжээ.
Зөв Энэ нам дагасан өлөн авилгач хулгааач авилагач шуналт шимэгч хорхоонуудад иим ял өгөөсөй иргэдиин боломж монголын хөгжлииг тонон дээрэмдэгчид нүүрс ждү автобус хүртэл хуучнаар сольж нүгэлт ашиг олдог бузаруудад