Нийгэм мэдээ

Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ бэртэл авсны улмаас зуны башёд барилдахгүй

Мэргэжлийн сүмо бөхийн зуны башё хоёр өдрийн өмнө \2024.05.12\ Японы Рюүгокү Кёкүгикан ордонд эхэлсэн. Башёд Макүүчи зиндааны зүүн жигүүрийг Монголын сүмоч Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Хоошёорюү С.Бямбасүрэн, баруун жигүүрийг Котозакүра, Киришима Б.Лхагвасүрэн нар тэргүүлэн барилдаж байгаа юм. 

Тэгвэл өчигдөр /2024.05.13/ Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, оозэки Такакэйшо нар бэртлийн улмаас энэ башёд, үргэлжлүүлэн барилдахгүй болсоноо мэдэгдлээ. 

Г.Ган-Эрдэнэ ташаа, өвдгөө бэртээсэн бол 27 настай япон бөх Такакэйшо баруун гар, цээжний булчингийн гэмтэл авсан байна. Иймд тэдний өнөөдөр учраа таарсан хоёр бөх шууд даваа авахаар болжээ.

Б.НОМТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button