"Улсын хэмжээнд малын сэг, зэм устгалын ажил энэ сард дуусна"

Улсын хэмжээнд 7.4 сая толгой мал хорогдоод байна. Уг нөхцөл байдал удаандаа орон нутаг их цэвэрлэгээ хийхгүй бол тал нутаг малын сэг зэм, хогоор дүүрч, агаар, орчин бохирдуулан, халдварт өвчин ч дэгдээж болзошгүй нөхцөл байдал үүсээд байсан. Харин энэ тавдугаар сарын 01-нээс эхлээд улс орон даяар малын сэг зэмийн устгалын ажил эхэлж, 80 гаруй хувьтай үргэлжилж байна.
Бид энэ талаар малын сэг зэмийг цэвэрлэх ажлын явцын талаар холбогдох мэргэжилтнээс тодрууллаа. Тэрбээр "Нэг нүхэнд 3000 орчим сэг зэм хийж, тусгай ариутгалын бодис ашиглан булж байна. Үүнд шаардлагатай хоёр төрлийн нэг тонн ариутгалын бодис зэргийг ОБЕГ-т Япон улсын засгийн газраас хандивласан. Улсын хэмжээнд хорогдсон малын сэг зэмийн 1600 гаруй цэгт хийсэн. Стандартаар 10х4 хэмжээтэй нүхэнд сэг зэм хийж дуусаад флорын шохой зэрэг ариутгалын бодисыг 50 кг-аар хийж байгаа.
Зүүн аймгууд болох Сүхбаатар, Дорноговь, Хэнтий зэрэг аймгуудад малын хорогдол өндөр байгаа учраас эдгээр аймгуудад малын сэг зэмийг устгах ажлыг эрчимжүүлэх шаардлага байгаа" гэлээ.
Малын сэг зэм цэвэрлэхтэй холбоотой санхүүжилт гаргах талаар холбогдох албаныханд үүрэг өгсний дагуу орон нутагт малын сэг, зэмийг цэвэрлэх зайлшгүй шаардлагыг харгалзан зарим сумын Тамгын газарт тээврийн хэрэгсэл, техникийг худалдан авахад шаардагдах 1.8 тэрбум төгрөгийг 2024 оны батлагдсан төсөвтөө багтаасан билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.