Ганц бие малчдын хосоо олох уулзалтыг шүүмжлэлгүй дэмжих нь зөв

“Ганц бие залуус”-ын чуулга уулзалт ирэх долоодугаар дугаар сарын 24-нд Говь-Алтай аймагт “Дөргөн Хатан” нуурын эрэгт долоо хоног үргэлжилнэ.
Тодруулбал, Говь-Алтай аймгийн засаг дарга О.Амгаланбаатарын санаачилгаар эхэлсэн уг арга хэмжээ энэ удаад баруун таван аймаг болон Монголын өнцөг булан бүрд суугаа залуусыг урьжээ. Мөн чуулганаас танилцаж, хосоо олсон залуусыг төрийн бодлогоор дэмжиж, өргөө цагаан гэр, 50 тооны бог өгнө гэж мэдэгдсэн.
Энэ мэдээлэл олны анхаарлыг ихээхэн татсан. Иргэдийн дийлэнх хувь нь уг арга хэмжээг шүүмжилж, инээд наргиа болгож байгаа харагдав. Угтаа бол энэ үйл явдал залуу малчдад тулгамдаж буй хамгийн чухал асуудлыг шийдэх бодит алхам юм.
Учир нь хөдөөг сонгосон залуу малчдын ихэнх нь эрчүүд. Харин эмэгтэйчүүдийг аав ээж, ар гэрийнхэн нь боловсрол эзэмшүүлэхийг өнөө цагт илүүд үзэх болсон. Хүйсийн энэ ялгаатай байдал хөдөөд мал маллаж, ганцаараа эсвэл аав ээжтэйгээ амьдардаг ганц бие залуусын тоог нэмэгдэхэд нөлөө үзүүлж байгаа юм.
Тухайлбал, Аймаг, сумдын ХХААГ-ын удирдах ажилтан болон мал аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтнүүд өгсөн ярилцлагадаа, жилээс жилд залуу малчдын тоо цөөрч байгааг цохон тэмдэглэжээ. Цөөн тохиолдолд буюу зарим нэг сумын мэргэжилтнүүд залуу малчид нэмэгдэх хандлагатай ч удам дагаж бага наснаасаа мал маллаж ирсэн эсвэл эцэг эх нь өндөр настай болсноор мал маллахаар малчин болдог гэж тайлбарласан байна.
Үүнээс өөрийн хүслээр малчин болж байгаа залуус ховор гэдгийг ойлгож болно. Гэхдээ удам дагаж эсвэл амьдралын эрхээр малчин болж байгаа аль алинд нь гэр бүл зохионо гэдэг ижил зовлон болж хувираад буй. Энэ нь залуу малчдыг дэмжих төрийн бодлого дутагдаж байгааг харуулж байна. Тиймээс дээрх арга хэмжээ байгаа зөв онож, хүрэх ёстой хүрээлэлдээ нөлөөлж чадвал ярихаас өөрөөр хэрэгждэггүй төрийн бодлогоос давж байгаа хэрэг.
Сануулахад, Говь-Алтай аймгийн засаг дарга О.Амгаланбаатарын санаачилгаар аймгийн гэр бүлгүй залуучуудын чуулга уулзалт анх удаа 2022 оны намар Дөргөн хатан нуур бааз дээр болж, 300 залуу оролцож байв.
Д.УЛСАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэдхэн жилийн дараа эцэг тогтоох компанит ажил хийгдэнэ.
Хэхэ, хоёр хүн тохиролцоод хэдэн сар жүжиглэж байгаад нэг нь гэрээ, нөгөө нь 50 богоо аваад хоёр тийш мөр мөрөө хөөж болох нь ээ
Хөдөөгийн залуус нутгаасаа гарахгүй тэндээ гэрлэж байгаа нь цус ойртох шалтгаан болж байна. Их зөв санаачлага байна
Эндээс авгай нөхрөө олж авах юм бна гэж ойлголоо.нас заасан уу.80настай хүмүүс яах уу.болхол асуудал бна.гэхдээ 500к өгнө гэж анх хосуудыг учруулаад юу болсныг бас санах л хэрэгтэй.
Зөв шийдвэр байна .Төрөөс дэмжлэг өгөх хэрэгтэй. Бас жил зааж үр дүнгийн нь харж, зээл ч өгөх хэрэгтэй хөдөө нутаг сайхан шүү.
Za ochij maltai boliidoo