Нийгэм мэдээ

Б.Очирвааньд Премьер Лигээс ирэх улирлын хоёр билет, онгоцны тийз захиалж өгчээ

Монголоос Их Британийн Манчестер хот хүртэл 20 улсаар дамжин 14 мянган километр замыг дугуйгаар туулсны эцэст зорилгодоо хүрч, дэмждэг хөлбөмбөгчин Уэйн Рүүнитэйгээ уулзсан Б.Очирваанийн тухай мэдээлэл эерэгээр түгээд буй.

Түүний энэхүү гайхамшигт аяллын бичлэгийг Английн Премьер лиг цахим хуудсандаа байршуулсан. Мөн телевизийн нэвтрүүлэгт ч урьж, оролцуулаад байгаа.

Тэгвэл мөн Б.Очирвааньд ирэх улирлын хүссэн нэг тоглолтоо үзэх хоёр билет хийгээд онгоцны тасалбарыг Премьер Лигийн хамт олон захиалж өгсөн байна. Энэ талаар тэр өөрийн цахим хуудаст мэдээлжээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Enkhee
Enkhee

Ёстой гоё мэдээ байна.Дахин баяр хүргэе

Холбоотой мэдээ

Back to top button