Нийгэм мэдээ

Метро барих тендерт дөрвөн оролцогч ₮145-181 тэрбумын санал ирүүллээ

Улаанбаатар хотод метро байгуулахад зөвлөх үйлчилгээний хоёрдугаар шатны тендерийг өнөөдөр /2024.05.20/ нээлээ.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг "11 улсын 20 компани оролцохоо илэрхийлсэн. Эдгээр байгууллагын ирүүлсэн техникийн санал болон бусад шаардлагатай мэдээллийг тусгасан ажлын даалгаврыг боловсруулж, тендер зарласан. Ингээд тавдугаар сарын 3-нд нээгдэх байсан боловч оролцогч компаниудаас хүсэлт ирүүлсний дагуу өнөөдөр буюу тавдугаар сарын 20-ны 14:10 цагт нээж байна" гэж тайлбарлалаа.

"Метро барих үйлчилгээний хоёрдугаар шатны сонгон шалгаруулалтад дөрвөн оролцогч санал ирүүлсэн байна. Тодруулбал,

  1. ОХУ-ын "NPS Engineering" компани. Тус компани 181 тэрбум 935 сая төгрөгийн үнийг санал болгож, 10,916,100 төгрөгийн үнийн хөнгөлөлтийг тооцохоор ирүүлжээ. Нийт тооцсон дүн нь 171 тэрбум 18 сая 900 мянган төгрөг. Тендерийн баталгаанд "International Bank for Economic Cooperation" банкаар дамжуулан 909 сая 675 мянган төгрөгийн төлбөрийн үүрэг хүлээхээр болжээ.
     
  2. БНХАУ-ын "China Railway Design Coorporation" компани 176 тэрбум 291 сая 108 мянга 298 төгрөгийн үнийн санал ирүүлжээ. Үнийн хөнгөлөлт тооцоолох хүсэлт ирүүлээгүй. "Bank of China" банкаар 909 сая 675 мянган төгрөгийн баталгааг гаргажээ.
     
  3. БНСУ-ын "Dohwa Engineering" Co, Ltd 145 тэрбум 911 сая төгрөгийн үнийн санал ирүүлсэн байна. Үнийн хөнгөлөлт тооцоолоогүй бөгөөд тендерийн баталгааг системд хараахан оруулаагүй.
     
  4. Энэтхэг улсын "Guangzhou Metro Group" Co, Ltd 145 тэрбум 548 сая төгрөгийн үнийн санал ирүүлсэн. Үнийн хөнгөлөлт эдлэх санал гаргаагүй. "Bank of China" банкаар дамжуулж 909 сая 675 мянган төгрөгийн баталгааг гаргасан байна" гэж танилцууллаа.

Тендерийн үнэлгээний хороо ойрын өдрүүдэд шалгаруулалт хийж, шийдвэрээ гаргасны дараа дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Солонгосын “Духуа Инженеринг” ХК-ийн түншлэлийн бүрэлдэхүүнд Солонгос улсын төмөр замын төрийн байгууллага болох “Солонгосын Үндэсний төмөр зам Кореа Нэйшнл Рэйлвэй” мөн оператор компани болох “Корэйл” оролцож байгаан гэнэ шүү.

иргэн
иргэн

Солонгос чинь дэлхийд метрогоороо тэргүүлдэг. Эдний технологийг нэвтрүүлмээр байна. Америк ч Солонгосын метроны системийг нэвтрүүлж байгаа нь аюулгүй байдал чанартайгийнх шүү.

Зочин
Зочин

Улаанбаатар хотын метро гэдэг стратегийн дэд бүтэц юм. Хятадууд төслийн зөвлөхийг хийх юм бол ойролцоогоор 4-5 их наяд төгрөгөөр ЕРС-ээр метро бариулахыг ч бас Хятадуудад өгнө гэсэн үг. Биднийг илүү их өрөнд л оруулах гээд байна.

иргэн
иргэн

Энэтхэг улсын Guangzhou Metro Group гэж байдгийм уу. Толгой эргүүлээд байхин

иргэн
иргэн

солонгосын метро байгуулагч нь дээр биз ээ,

Хүн
Хүн

СОЛОНГОСИЙН КОМПАНИЙГ СУДАЛАХ ХЭРЭГТЭЙ. БУСАД УЛСУУД ЯАСАН БЭ????. ТЕНДЕРЭЭ ЗАРЛАЖ ЧАДСАН ЮМУУ.

Зочин
Зочин

Төслийн зөвлөх нь хөрш Орос Хятадаас өөр Солонгос Япон зэрэг 3дагч орон байх нь зүйтэй шүү

Зочин
Зочин

7 Солонгос улс метрогоор дэлхийд тэргүүлдэг шүү.

Зочин
Зочин

энэтхэг л хэрэггүй шүү орос ч туршлагатай л улс даа

Зочин
Зочин

Хятадын гар хөлнүүд хятадыг сонгохгүй бол орос улс баталгаатай найдвартай биз

Зочин
Зочин
Reply to  Зочин

Оросууд Эгийн голын УЦС гээд манай хөгжлийн чухал төслүүдийг гацааж хорлосон. Метрог оросуудад өгч болохгүй. Бас л гацаана, хорлоно.

Зочин
Зочин

Орос дээмий дээ! Тэр мөнгийг аваад төсөл гацаана. Мөнгөөрөө дайн хийнэ.

Зочин
Зочин

Хятад солонгос

хаха
хаха

Явж явж Орос л авах байхдаа

иргэн
иргэн

Эндээс хархад Орос л дээр дээ.

zochin
zochin

Akh nar araa iluu baakh

Зочин
Зочин

Оросууд тай нэг бүтээн байгуулалт хийх нь альч талаас нь бодсон зөв бх аа

zochin
zochin

Bi 50jil gadaad orond amdirch bn, olon olon ornii metro uzlee,nadad Orociin metro araa iluu taalagdsan,1-Oros,2-China :Sologos-India 2-bol buur khereguu gej bodoj bn ,Oroc-China 2 ig songoson deer baakh,Manaakha 3-dagch oroniig buu songoj baa.2-khurshee bod ekhleed 1-kheliin 50 % gadarna 2-t.100% tumur zam???Enetkheg::India-? Neftiin uuldveree kharj baagaaa bizdee ooriin 5jildee ashiglalt orokhguu

Холбоотой мэдээ

Back to top button