Жагсаалтад найдсан З.Нарантуяа тойрог руу шидэгдэж, намаасаа гарахаар болов

НЭМЭЛТ: 08:30 цаг
Ардчилсан нам шийдвэрээ эргэн харж түүнийг баруун бүсэд нэр дэвшүүлэхээр болжээ.
-Жагсаалтад найдсан З.Нарантуяа тойрог ч үгүй хоцорч, намаасаа гарахаар болов-
Өчигдөр АН Үндэсний бодлогын шинэ хорооныхоо хурлаар 2024 оны сонгуульд тойрогт нэр дэвших 78, жагсаалтад багтах 48 кандидатаа тодруулав. Тус бодлогын хорооны хурал 18 цагт эхлэх товтой байсан ч гурван цагийн дараа буюу 21 цаг орчимд эхэлсэн.
Ингэхдээ Үндэсний бодлогын хуучин хороо хуралдаж нэр дэвших болон жагсаалтад багтах хүмүүсээ тодруулсан. Харин үүний дараа буюу 23 цагийн үед Үндэсний бодлогын шинэ хороо баталгаажуулах хурал хийж, 00 цагаас тавхан минутын өмнө кандидатуудаа сонгож тогтоолоо баталсан.
Тэгвэл АН-ын энэхүү хурал дотооддоо үймээн бужигнаантай, толхилцоонтой болж горилогчид нь хоёр хуваагдсан. Өөрөөр хэлбэл жагсаалтад багтах байсан ч чадаагүй, тойрогт нэр дэвших хүсэлтээ өгсөн ч хасагдсан гэх гомдолтой хэлэх хүмүүс олон байв. Эдгээр горилогчид намынхаа хурлыг шударга бус, хүчтэй нь хүчгүйгээгээ дээрэлхсэн үйл явдал боллоо гэдгийг илэрхийлсэн юм. Тэдний нэг УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа байлаа. Тэрбээр өөрийгөө намынхаа жагсаалтад багтана гэж бүрэн итгэж байсан боловч түүнийг тойрог руу ч илгээлгүй унагажээ.
Түүний хувьд энэ тухайгаа “Ардчилсан намаас гарч байгаагаа мэдэгдэж байна. Ардчилсан нам нэр дэвшүүлэх хурлаа ч шударга хийж чадахаа больсон байна” гэсэн юм.
З.Нарантуяагаас гадна тус намын дарга асан С.Эрдэнийг ч энэ удаагийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх шийдвэр гарсан. Товчхондоо тойрогт болон жагсаалтад сонгогдсон хүмүүст л ҮБХ-ны шийдвэр таалагдаж, бусдад нь гомдол болж үлдэв. Ардчилсан нам өнөөдөр тойрогт нэр дэвших, жагсаалтад багтах гээд нийт 126 хүнээ эцэслэж, мэдээлэл хийнэ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нарантуяаг тойрогт нэр дэвшүүлсэн л байна шдээ. Овоо юм бол гараад ирнэ биз дээ.
Би АН-н гишүүн биш ч гэсэн. Энэ Нарантуяа гэж хүн боловсрол өндөртэй, зөв бодолтой, ашиг сонирхлын зөрчил багатай, аятай, боломжын хүн шиг санагддаг.
oyungerel bas ingesen bh shuu
Боловсролтой, голч нуруутай, хэт улайрсан үзэлтэн биш, асуудлыг олон талаас харж зөв гарц гаргалгаа гаргадаг хүн санагддаг. Галзуу солиотой юм шиг нөхдүүдээс залхаж бна шүү.
Ээээ АН-ЫН БАРАГ Л ГАНЦ ЛИДЕР ЭМЭГТЭЙ МУНДАГ ШҮҮ
Narantuya toirogt chadna!
Mash zuv hogiin avgai tsug yvaa negnee araas ni hutga shaadag lalarzgana avgaig bolj dee
За болж дээ жагсаалтаар яахым бэ Нараа минь. Тойрогт ороод шууд гараад ирнэ ойлгомжтой чи шүүүү. Баяндүүрээээн эхнэрээ гишүүн болгоно шүү хөө яах гэж сонгуулийн хороонд насаа барж байгаа билээ найзаа урагшаааааа