УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Танилц: ҮХЦ-д шинээр томилогдсон гурван гишүүний боловсрол, ажлын туршлага

Өнөөдрийн УИХ-ын чуулганаар ҮХЦ-ийн гурван гишүүнийг томиллоо. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Рагчаагийн Батрагчаа, Бямбадоржийн Болдбаатар, УИХ-аас Цэдэвийн Цолмон нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулахаар тус тус санал болгосон. Энэ дагуу УИХ-ын чуулганаар хэлэлцэн дэмжиж, тэднийг ҮХЦ-ийн гишүүнээр томиллоо. Иймд ҮХЦ-ийн гишүүнээр томилогдсон гурван гишүүний боловсрол болон ажлын туршлагыг танилцуулж байна.

Рагчаагийн Батрагчаа

Боловсрол

  • 1995-1999 онд “Отгонтэнгэр” Их Сургууль, Олон улсын эрх зүйч /бакалавр/,
  • 2002 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, Хууль зүйн магистр,
  • 2004-2005 онд Их Британийн Нью Коллеж Ноттингам, Өмгөөллийн 6-р шатны дээд курс,
  • 2008-2009 онд Удирдлагын академи, Төрийн удирдлагын менежмент /диплом/ тус тус дүүргэсэн.

Ажлын туршлага

  • 1999-2000 онд Сэлэнгэ аймгийн Зүүнхараа дахь Сум дундын прокурорын газарт хяналтын прокурор,
  • 2001-2003 онд “Түшээ” ХЗДС-д Эрх зүйн тэнхимийн багш,
  • 2005-2006 онд Их Британийн Берримен хуулийн фирмд туслах хуульч, 2007-2008 “Датамо” ХХК болон “Кью Жи Экс Монгол” ХХК-д хуульч,
  • 2008-2009 онд “Монголиан энд Глобал Лоёорс” хуулийн фирмийн гүйцэтгэх захирал, хуульч,
  • 2010-2014 онд “Эй энд Эй Глобал” хуулийн фирмийн захирал, өмгөөлөгч,
  • 2012 оноос “Jessup Cup” шүүхийн мэтгэлцээний дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд шүүгч,
  • 2013-2016 онд Өмгөөллийн Эй энд Эй Партнерс хуулийн фирмийн захирал, өмгөөлөгч,
  • 2016-2019 онд Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-ын Захиргаа, санхүүгийн газрын дарга,
  • 2019-2020 онд Нийслэлийн засаг даргын тамгын газрын дарга,
  • 2020-2022 онд Эрчим хүчний яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга,
  • 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргаар томилогдон ажилласан.

Бямбадоржийн Болдбаатар

1968 онд Улаанбаатарт төрсөн. 1992 онд Москва хотын авто замын дээд сургууль, 2001 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг дүүргэсэн. Инженер, хуульч мэргэжилтэй.

2004 оноос УИХ-д ажиллаж эхэлсэн бөгөөд УИХ дахь “Эх орон-Ардчилал” эвслийн бүлгийн дэд дарга, УИХ дахь олонхын бүлгийн ажлын албаны дэд дарга, УИХ дахь АН-ын зөвлөлийн болон бүлгийн Ажлын албаны даргаар ажилласан.  2012 оноос УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан.

Цэдэвийн Цолмон

Боловсрол

  • 1980-1988: Нийслэлийн Хосе Мартын нэрэмжит 10 жилийн 52 дугаар дунд сургууль
  • 1988-1992: ЗХУ-ын Омск хотын Технологийн техникумыг фото зургийн мэргэжлээр
  • 1994-1998: Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль
  • 2001-2003: Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Эксетерийн Их сургуулийн Хууль зүйн сургуулийг Хууль зүйн мастер
  • 2013-2014: АНУ-ын Колумбын Их сургуулийн Хууль зүйн сургуулийг Хууль зүйн мастер

Ажлын туршлага

  • 1993-1994: УИХ-ын Тамгын газрын зохион байгуулалтын хэлтэст компьютерийн операторч
  • 1998-2001: МУИС-ийн Хууль зүйн дээд сургуульд багш
  • 2004-2013: Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга
  • 2016-2019: Монгол Улсын Их Хурлын Тамгын Газрын Ерөнхий нарийн бичгийн дарга
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Batragchaa geech ni ogt bolovsrolgui etgeed bn, Boldbaatar ni ch gesen, odoo muis oroigoor tugsuud l tsetsiin eshul deed shuuhiin gishuun boldog bolj, uneheer gutmaar

Зочин
Зочин

Ed naraas Tsolmon ni zugeer yum baina, YX-iin gishuun baixaar yum baina. Nuguu 2 ni medexgui. Neg ni shuuxiin erunxii zuvluld baisan baina.

Уншигч
Уншигч

БОЛДБААТАР НЬ ХУУЛИАР НАРИЙН МЭРГЭШЭЭГҮЙ ЮМ БИШҮҮ

Зочин
Зочин

Б�##�арсан юм болжээ. Батрагчаа нь боловсролгүй юм байна.

Зочин
Зочин

Цолмон чинь М.Энхболдын хүн гээд саначих

Зочин
Зочин

Үнэн үү. Ану, англид муис отготэнгэрийн хуулийн дипломыг хүлээн зөвшөөрч хуулийн ферм ажилд авсан бнадаа

Зочин
Зочин
Reply to  Зочин

Бас англи хэлдээ гарамгай юм бн

Цагдаагиин хүү
Цагдаагиин хүү

Нэх өндөр боловсролтой гэх нь ч хаашаа юм..аргаа барждээ энэ улс орон. Болдбаатар нь арай жулднаа..Үндсэн мэргэжлээрээ улс орондоо юү хж бүтээсн юм..Их зантай з�##�уу юм шг бгам. Карьерист блолтой юмдагуудаа �######�уул.. Иим юмнуудыг толгой дээрээ тавьчихаар улс орон яж хөгжих вэ дээ..

Зочин
Зочин

батрагч нь жинхэнэ хорчин доо. их сонин юм болохийма

Холбоотой мэдээ

Back to top button