Нийгэм мэдээ

"Малын сэг зэмийн 94.18 хувийг устгаад байна"

Улсын хэмжээнд нийт долоон сая гаруй мал хорогдсон нь нийт малын 10.2 хувийг эзэлж байна.

Үүнээс Сүхбаатар аймагт 1.6 сая, Хэнтий аймагт 904.6 мянга, Архангай аймагт 692 мянган мал хорогджээ. Мөн Дорноговь аймагт 542.5 мянга, Төв аймагт 535.4 мянган мал тус тус хорогдоод байгаа нь малын хорогдол хамгийн өндөр байгаа аймгуудын тоонд багтаж байгаа юм.

Өмнө нь Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдээлэхдээ, УОК-ын хуралдаанаар малын сэг зэм устгах ажлыг өнгөрсөн тавдугаар сарын 1-н гэхэд дуусгахыг даалгасан хэдий ч зарим аймгуудад одоог хүртэл бүрэн устгал хийгдээгүй байна.

Бид энэ талаар Мал эмнэлгийн ерөнхий газраас тодруулахад, "Улсын хэмжээнд 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын явцад зүй бусаар хорогдсон малын тоог төрлөөр нь авч үзвэл тэмээ 4150 толгой, адуу 406485 толгой, үхэр 653448 толгой, хонь 3982208 толгой, ямаа 2351438 толгой нийт 7,456,475 толгой мал хорогдсон.

Үүнээс устгалд тэмээ 3141 толгой, адуу 391738 толгой, үхэр 625369 толгой, хонь 3793146 толгой, ямаа 2280237 толгой буюу нийт 7,101,182 толгой мал булшилж устгасан байна. Сэг зэмийн устгалыг 94.18 хувьтай хийж гүйцэтгэсэн" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button