Нийгэм мэдээ

Иргэн санал өгөхөөр тохиролцож мөнгө шаардсан бол ₮10 саяар торгоно

Нөгөөдөр буюу зургаадугаар сарын 28-ны баасан гараг 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураах өдөр. Эл өдөр сонгуулийн хуулийг зөрчвөл ямар тохиолдолд нь хэрхэн шийтгүүлэх талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл өглөө.

Тодруулбал, санал хураалтын урьдчилсан илтэд гуйвуулж мэдээлбэл иргэнийг 10.000 нэгж, хуулийн этгээдийг 100.000 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгоно.

Санал авах байрнаас саналын хуудас авч гарсан, тэнд тэмдэглэсэн сонголтын зураг авсан, бусдад харуулсан, зориулалтын бус үзгээр тэмдэглэсэн, аль нэг нэр дэвшигчид санал өгөх, эсхүл өгөхгүй байхаар тохиролцож мөнгө эд зүйл авсан бол 10 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Харин эл өдөр согтууруулах ундаагаар үйлчилсэн, худалдан борлуулсан, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулсан, гадаа болон битүү талбайд худалдаа үйлчилгээ ажиллуулсан бол иргэнийг 10,000 нэгж, хуулийн этгээдийг 100,000 нэгжтэй тэнцэх төгрөгөөр тус тус торгоно.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button