СПОРТ
Дэлхийн чансаа олгох цуврал тэмцээн улаанбаатар хотод болно

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны ирэх 2025 онд зохион байгуулагдах бөхийн төрлүүдийн нас насны ангиллын ДАШТ болон дэлхийн чансааны оноо олгох цуврал тэмцээнүүдийг хүлээн авч зохион байгуулах улс орны нэрсийг зарлалаа.
Тодруулбал дэлхийн чансааны оноо олгох дөрвөн цуврал тэмцээний гурав дахь цуврал тэмцээн нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2025 оны тавдугаар сарын 29-өөс зургаадугаар сарын 1-ний өдрүүдэд болохоор болжээ.
М.АГАР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.