Энтертайнмент
Мотоциклтой 14 улс дамжин аялсан Э.Эрдэнэчимэг эх орондоо иржээ

Н.Оргилмаа, Э.Эрдэнэчимэг хэмээх хоёр эмэгтэй анх удаа арван улсын нутаг дэвсгэрийг дамнан хоёр сарын турш 30 мянган км замыг мотоциклоор туулахаар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 19-нд Сүхбаатарын талбайгаас хөдөлсөн.
Ингэхдээ тэд Улаанбаатараас эхлүүлж Баян-Өлгий, ОХУ, Казакстан, Киргизстан, Тажикстан, Узбекистан, Азербайжан, Армени, Гүрж, Турк, Москва, Алтанбулаг гээд Улаанбаатарт эргэн ирэхээр төлөвлөж байсан. Гэвч аяллын явцад хоёр аялагчийн нэг түр саатаж, Э.Эрдэнэчимэг аяллаа үргэлжлүүлэн европын 14 орноор ганцаар аялсан юм. Нийт 32 мянган км замыг ганцаар туулсан тэрбээр өнгөрсөн есдүгээр сарын 27-нд эх орондоо ирсэн байна.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.