УЛС ТӨРУлс төрийн мэдээ
УИХ-ын чуулган зөвхөн пүрэв гарагт хуралдаж, ганц хууль хэлэлцэнэ

Хуваарь ёсоор долоо хоног бүрийн пүрэв, баасан гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болдог билээ.
Энэ долоо хоногт зөвхөн пүрэв гарагт хуралдаж, зөвхөн ганц хуулийн эцсийн хэлэлцүүлэг хийхээр товложээ.
Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.10.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ -ийг хийнэ.
Харин мягмар, лхагва гарагуудад байнгын хороод хураладаж, хэд хэдэн хуулийн төсөл хэлэлцэх төлөвтэй байна.
ЦӨМИЙН ЭНЕРГИЙН ХУУЛЬД ОРЖ БУЙ ОНЦЛОХ ӨӨРЧЛӨЛТҮҮД
Цөмийн энергийн хуульд дараах өөрчлөлтүүд орж байгааг танилцуулсан. Тухайлбал,
- Цацраг идэвхт хаягдал, цөмийн түлшийг Монгол Улсын хилээр оруулах, дамжин өнгөрүүлэхийг хориглох
- Стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр орлуулах, бүтээгдэхүүн хуваах, төрийн эзэмшлийн хувьцааны төрлийг өөрчлөх, төрөөс оруулсан буюу оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ,
- Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхай, үйлдвэрийн хаалт, нөхөн сэргээлт, хаалтын дараах засвар арчилгаанд зарцуулах мөнгөн хөрөнгийг төрийн дансанд байршуулах, холбогдох журмыг Засгийн газар батлах,
- Хөрөнгө оруулалтын гэрээг 20 хүртэлх жилээр байгуулах,
- УИХ цацраг идэвхт ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг өөрөөр тогтоох тохиолдолд ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийг тухайн ордын онцлог, ашигт малтмалын зах зээлийн үнийн түвшинг харгалзан Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ тогтоох зэрэг заалтууд орж байгаа юм.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.