Зүчи хааны тухай "Netflix"-ийн кино нь Монгол биш Турк, Казахстаны хамтарсан төсөл

"Netflix"-ээс Чингис хааны ууган хүү Зүчийн тухай олон ангит кино төсөл эхлүүлжээ.
Харин тус төсөлд Монголын "Mongolfilms" дистрибьютер компани оролцож, монгол жүжигчдийн сонгон шалгаруулалт зарлаад буй.
Ингэхдээ Чингис хаан, Жамух, Бөртэй, Зүчи, Цагаадай, Өгөөдэй зэрэг түүхэн 14 дүр дээр жүжигчин сонгон шалгаруулж авах бөгөөд англи хэлтэй байх шаардлага тавьсан. Дүрүүд нас насны ангилал ялгаа олон тул өөрсдийн зураг, танилцуулгыг 300 pixel чанартайгаар [email protected] цахим шуудан руу илгээнэ гэж зардаа дурдсан.
"Monfilms" дистрибьютер компани 2010 онд үүсгэн байгуулагдсан. Монгол киног гадаад зах зээлд гарахад туслах зорилготой тус компанийн мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцан, ажилласан төслүүдийг нь харах боломжтой юм байна.
Тэгсэн ч энэ нь монгол биш Турк, Казахстаны хамтарсан кино төсөл юм байна. Харин үүндээ монгол жүжигчдийг сонгон шалгаруулж байгаа л аж.
Nurtoday сайтад мэдээлснээр, Казахстан улсын төрийн зөвлөх Эрлан Карин өөрийн инстаграм хуудастаа, тус киноны зохиол эцэслэгдсэн талаар дурдсан аж.
Саяхан Астана хотноо “Карга Seven Pictures” компанийн ерөнхий продюсер, найруулагч Эмре Шахин, продюсер Фикрет Маноглу, продюсер дизайнер Зеки Сарайоглу нарын төлөөлөл оролцсон тайлангийн уулзалт болжээ. Энэ баг нь Netflix дээр "Османы эзэнт гүрний мандал", "Мосегийн түүх" болон бусад кино төслүүдээр алдартай.
Уулзалтын үеэр нэрт зохиолч Жейсон Поллард ("Викингүүд"), Клэр Морсом ("Хуулийн хулгайч") нар болон түүхч, олон улсын шинжээчид оролцсон төслийн хэрэгжилт, зохиолыг дуусгах талаар ярилцсан байна.
Зүчийн улс, Алтан ордны улсын түүхийг судлах, нүүдэлчин ард түмний соёлын үнэт зүйлс, амьдралын хэв маягийг судлах, байршлын хайгуул хийх, цутгах үйл явц зэрэг нь үйлдвэрлэлийн өмнөх үе шат дууссаныг продюсерууд мэдэгджээ.
Энэ нь Чингис хааны ууган хүү Зүчи хааны амьдралыг харуулсан зургаан ангит англи хэл дээрх баримтат драмын кино болно. Уг цувралд Алтан Ордны эзэнт гүрний хөгжлийн үе шатыг Зүчи хааны амьдралын түүхийн нүдээр харуулах болно гэж найруулагч мэдээлсэн байна.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эх түүхээ гадныханд алдаад л. Өөрсдөө олигтой кино хийчихэж ч чадахгүй. Нетфлексээр дэлхий даяар цацагдаад Зүч бол казак хүн гээд үзсэн хүмүүсийн тал нь итгэчихсэн.
Болио тэнэгтхээ.хун юмыг чинь хулгайлах гээд бхад дагаж далдагнахаа болио!!!!!!!
Худлаа шүү дээ.
чингисийг налахд дийлэхгүй болохоор зүчийг налаад эхэлсэн үү
hasguud zuchiinhen geed uhehnee tuuh haij guigeed
Алтан орд улс нь бол Их Монгол Улсыг бүрдүүлэгч 4 улсын зөвхөн нэг салбар нь гэдгийг уг кино харуулж чадах уу? гэдэг асуудал л бидэнд чухал. Түүнээс бус Алтан орд нь тусгаар тогтносон улс байсан мэтээр харуулах юм бол манай түүхийг тэр чигт нь хогийн сав болгож байна гэсэн үг. Уг киног хийгээгүй байгаа энэ үед нь киноны утга санаа, агууллагад нь манай төр, бас түүхчид нөлөөлөх ёстой!!!! Эс тэгвэл энэ аюул дагуулж мэднэ шүү.
Энэ кинондоо МАН-ын хулгайч нарыг ойртуулах хэрэг гүй шүү, тэд нар чинь Зүчийг МАХН-ын гишүүн байсан гээд тэнэгтээд зүтгэчихнэ шүү !