Улс төрийн мэдээ
Д.Энхтүвшин: Танхимын шинэ ерөнхийлөгч үүсээд буй нөхцөл байдалд арга хэмжээ авах боломжтой

МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэнг өчигдөр хойшлуулшгүйгээр баривчилсан. Тэрбээр өнөөдөр МҮХАҮТ-ын дараагийн Гүйцэтгэх захирлыг сонгох ээлжит бус хуралдаанд оролцох байсан юм.
Энэ тал дээр УИХ-ын гишүүн, МҮХАҮТ-ын өмнөх Гүйцэтгэх захирал Д.Энхтүвшин өөрийн байр суурийг илэрхийлэхдээ,
"Түүнийг танхимд ажиллахаас өмнөх ажил үүргээр баривчилсан гэж ойлгож байна. АТГ-аас асуухад мэдээллийн хэрэгслээр дамжуулж мэдээлэл өгнө гэсэн.
Хэдхэн цагийн дараа танхимын шинэ ерөнхийлөгч тодорно. Тодорсон хүн үүсээд байгаа нөхцөл байдалд дараагийн арга хэмжээ аваад явах боломжтой" гэжээ.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.