АНУ-д үл мэдэгдэх дронууд үзэгдэх болжээ
АНУ-ын Нью Жерси муж болон зүүн эрэг дагуу гарал үүсэл нь тодорхойгүй олон тооны дронууд үзэгдэх болсон байна. Үүний улмаас тэдгээр дроныг хэн, хаанаас, ямар шалтгаантай илгээсэн талаар олон хүн таамаглал дэвшүүлж, түгшүүрлэх болжээ. Нью Жерси мужийн амбан захирагч Фил Мерфи Ерөнхийлөгч Жо Байденд захидал бичиж, хариулт авахыг хүссэн юм. Харин Нью Жерсигийн сенатор Энди Ким өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт /2024.12.12/ дрон хайж шөнийг өнгөрөөсөн гэжээ.
Мерфи болон тус мужийн хууль сахиулах албаныхан тэдгээр дрон нь нийтийн аюулгүй байдалд заналхийлээгүй бололтой гэж мэдэгдсэн юм. Гэхдээ хэд хэдэн муж болон хотын хууль тогтоогчид дроныг хэн удирдаж болох тал дээр илүү хатуу дүрэм журамтай болохыг уриалжээ. Эрх баригчид одоогийн байдлаар хэн тэдгээр дроныг нисгэж байгааг илрүүлээгүй байна. АНУ-ын Холбооны мөрдөн байцаах товчоо болон Дотоодын аюулгүй байдал, мужийн цагдаа нар дронууд үзэгдсэн гэх тохиолдлуудыг шалгаж байгаа. Интернэт дээр зарим хүн таамаглахдаа тэдгээр дроныг гаднын агентнуудын явуулж буй ажиллагааны хэсэг байж магадгүй гэсэн юм.
Эх сурвалж: Associated Press















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Dain boloh ni dee
Yaanaa
Гятадууд лазерийн зэвсэгтэй дрон бүтээсэн, түүнээ туршиж үзэх гэж байна