Бөхчүүдийн чансааг Улсын заан С.Сүхбат тэргүүлж байна

Улирлын системд шилжиж, Бөхийн өргөөний барилдааны чансаа тогтоох болсны дагуу 2025 оны эхний чансааг зарлалаа.
Энэхүү чансаанд нийт 390 бөх бичигдлээ. Чансаанд Улирлын нээлтийн барилдаан, Нийслэл Улаанбаатар хотын 385 жилийн ойн барилдаан, Монгол Бахархлын өдрийн барилдаан, Улс тунхагласан өдрийн барилдаан, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ой, Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх барилдаанууд багтжээ.
Чансааны
- Улсын заан С.Сүхбат
- Улсын начин Ч.Батчулуун
- Улсын аварга О.Хангай
- Улсын арслан Ц.Бямба-Отгон
- Улсын начин Д.Амарсайхан
- Аймгийн арслан Н.Өсөхбаяр
- Улсын харцага Э.Даш
- Улсын начин Э.Батмагнай
- Улсын заан М.Лхагвагэрэл
- Аймгийн арслан Д.Алтанцоож нар багтжээ.
Монголын үндэсний бөхийн холбоо шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд томоохон барилдаануудад чансааны оноо олгох журмыг хэрэгжүүлэхээр болсон. МҮБХ-ноос баталсан цаглаварын дагуу Өндөр зэрэглэлтэй бөхчүүдийн чансаа тогтоох барилдааныг сард хоёр удаа, намраас хаврын улиралд нийт 16-18 удаа зохион байгуулахаар төлөвлөөд байгаа.
Эдгээр барилдаанд оролцсон идэвх, гаргасан амжилтад үндэслэн жил жилийн шилдэг бөхчүүдийн чансааг devjee.mn цахим хуудастай хамтран гаргах юм.
Гэхдээ энэхүү чансаа нь Үндэсний их баяр наадмын тухай хууль, Үндэсний бөхийн барилдааны дүрэмд заасан улсын цол, чимэгт нөлөөлөхгүй болно. Өндөр зэрэглэлтэй бөхчүүдийн чансаа тогтоох барилдаанд дараах барилдаануудыг хамруулна.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
zaalnii amid alchuur boldog Bymbaotgon ymar deeguur oroo ve ? ug n Amarsihan , Dash , ter SB ailgiin arslan zaluu , Batmaignai nachin nar tuunii deer bh yostoi gej bodogdoh ym , zaan terguullee geed arslan ,avraguudiin deer zuun baruuniig manlailah ym uu ? davaanii mungu n iluu bh ym uu ? ingej hudlaa sevhee bolio ! mongol buh tsolniihoo erembeer l yvna shuu !
За даа, үндэсний бөх ч яамай байна аа. Ёстой сонин биш болжээ.
Ойлгомжтой ш дээ