ОХУ-ын элчин сайд А.Евсиков, Х.Нямбаатарыг шагнав
Зайсан уулан дахь Зөвлөлтийн дайчдын дурсгалын хөшөөг сэргээн засварласан нээлтийн ёслолын өчигдөр болжээ.
Тус хөшөөг өнгөрсөн оны намар буюу Халхын голын байлдаанд Зөвлөлт-Монголын цэргийн ялалтын 85 жилийн ойг тохиолдуулан Оросын талын санаачилгаар сэргээн засварласан байна. Засварын ажилд шаардагдах хөрөнгийг ОХУ-ын Ленинград мужийн төсвөөс гаргасан. Харин нөхөн сэргээлтийн ажлыг НИТХ-ын дэмжлэгтэйгээр Орос, Монголын компаниуд хамтран хийжээ.
Арга хэмжээний үеэр Хотын дарга Х.Нямбаатар болон Монголын барилгачдыг сэргээн засварлахад шууд гар бие оролцсон хүмүүсийг ОХУ-ын элчин сайд А.Евсиков "Халхын голын тулалдаанд Зөвлөлт-Монголын цэргүүд ялсны 85 жил" ойн медалиар шагнасан байна.
Мөн Хотын дарга X.Нямбаатар орон нутгийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа Оросын талд хөшөөний анхны хэлбэрийг сэргээн засварлахад Ленинград муж 50 гаруй сая төгрөг төсөвлөсөн гэдгийг онцолж, талархал илэрхийлжээ.
Д.ЖАРГАЛМАА


















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бидний төлөө халуун амь цусаа урсгасан дайчдын маань хөшөө дурсгал үүрд мөнх байх ёстой.
Төрийн албан хаагч МУ-ын Ерөнхийлөгчийн зөвшөөрөлгүйгээр гадаад улсын шагнал авах хориотой байдаг бус уу