Нийгэм мэдээ
А.Аданы "Жизель" балет дахин тайзнаа тоглогдоно

Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа ирэх сард Францын нэрт хөгжмийн зохиолч А.Аданы “Жизель” хайр дурлалын эмгэнэлт балет тоглогдоно.
Энэхүү гайхалтай бүжгэн жүжгийг анх 1841 оны зургадугаар сарын 28-нд Жин Коралли, Юлис Перрот нарын дэглэлтээр Францын Парис хотноо "Гранд Опера" театрын тайзнаа амилуулжээ. Харин 1884 оноос эхлэн балетмейстер Мариус Петипагийн дэглэлтээр тавьсан байна. Манай улсад анх 1979 оны арванхоёрдугаар сарын 22-нд тоглож байжээ.
Тус балет хоёр хэсгээс бүрдсэн бөгөөд ерөнхий найруулагчаар нь театрын ерөнхий балетмейстер Д.Дашлхагва ажиллажээ.
Дүрүүдийн хувьд Жизельд-МУГЖ Б. Саруул, МУСТА М.Нандинцэцэг, Албертад – МУСТА Х.Галтулга, Б.Дөлгөөн, тус тус гоцлон бүжиглэх юм.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.