Нийгэм мэдээ
Баян-Өлгий аймаг аварга малчдынхаа шагналд 70 саяар зурагт авна

Баян-Өлгий аймгийн Худалдан авах ажиллагааны газраас аймгийн аварга малчдадаа 70 сая төгрөгөөр цагаан сарын шагнал авах тухай тендер зарласан байна.
Тодруулбал, тендерт тусгагдсан өртгөөр 20 инч хэмжээтэй нийт 220 ширхэг зурагт авахаа илэрхийлсэн байна. Нэг бүрийн үнийг тооцоолон үзэхэд 350 мянган төгрөг болж байна.
Зах зээлийн үнэлгээнээс харахад 20 инчийн зурагт 150-250 мянган төгрөгийн ханштай байна.
Уг тендерт хамаарах 70 сая төгрөгөө орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаасаа санхүүжүүлэх ба материалыг энэ сарын 26-ны өдөр хүртэл хүлээн авах аж.
З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хамгийн ядуу аймаг гээд уйлан дуугараад байсан байхаа
М�##�ын нам намын бөөс тооноороо газар шаасан м�##�чдад шагн�##� өгнө, ядарсан баас шээс, яр, идээ бээртэй холилддог муусайн сувилагчид ганц т�##�х ч өгөхгүй шүү
Шаагаад байгаарай 220хүнд мед�##�ь тэмдэг тууз гарын бэлэг шагн�##� гээд бүх зүйл багтаад 70сая шүү ганц 70саяд зурагт авна гэж юу байдгийн