Нийгэм мэдээ

Үйл явдал: Монгол Улсын хөгжлийн төлөвлөгөө боловсруулах хэлэлцүүлэг болно

Өнөөдөр /2025.03.25/ болох үйл явдлыг тоймлон хүргэж байна.


8:30 цагт: 

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй  “Морин хуурын үүсэл, хөгжил, өв соёл” эрдэм шинжилгээний хурал Төрийн ордонд болно.
  • “Боловсролын Ерөнхий Газар” “Тэгш Оролцоот Ээлтэй Нийгэм” ТББ-н хамтран зохион байгуулсан “Бидний  мэдэх брайль бичиг” сэдэвт эсээ бичлэгийн  уралдааны шилдэгийг шалгаруулах ёслол  “Монгол улсын үндэсний номын сан”-ийн шинэ байранд болно.

9:00 цагт:

  • Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө боловсруулах олон талт хэлэлцүүлэг Холидэй Инн зочид буудалд болно.

10:00 цагт: 

  • НИТХ-ын ээлжит бус V хуралдаан Яармаг дахь Хангарди ордонд болно.

11:00 цагт: 

  • БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шэнь Миньжюань “БНХАУ-ын өндөр чанартай хөгжил ба Монгол-Хятадын харилцааны хүндэтгэлийн төлөв” сэдэвт илтгэлийг ШУА-ийн төв байранд тавина.

19:00 цагт:

  • “Жанцанноров" сан, Үндэсний Урлагийн Их Театр хамтран Хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын гоцлол, найрал хөгжмийн бүтээл, дуу, романсын концертыг Соёлын төв өргөөнд тоглоно.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button