УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Зээлийн хүүг бууруулж, зээлдэгчийн “хар жагсаалт”-ыг арилгах хуулийн төслийг ЭЗБХ дэмжиж УИХ-д өргөн барихаар боллоо

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2025.04.01/ хуралдлаа.

Хурлаар УИХ-ын гишүүн Э.Батшугарын өргөн барьсан Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг байнгын хороо дэмжлээ.

Монгол Улсын банк, санхүүгийн салбарын нийт актив хөрөнгийн хэмжээ 2025 оны 2 дугаар сарын байдлаар 67 их наяд төгрөгт хүрч, 2011 онтой харьцуулахад даруй 7 дахин өссөн байна. Салбарын санхүүгийн тогтвортой байдлыг хангахын тулд эрх зүйн шинэчлэл зайлшгүй шаардлагатай болсон талаар хуулийн төслийг өргөн барьсан УИХ-ын гишүүн Э.Батшугар мэдээллээ.

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 13 банк, 400 гаруй банк бус санхүүгийн байгууллага болон төр, хувийн хэвшлийн байгууллагууд Зээлийн мэдээллийн санд иргэд, аж ахуйн нэгжүүдийн зээлийн мэдээллийг тогтмол нийлүүлдэг. Тус мэдээллийн санд 1.6 сая иргэн, 17 мянган аж ахуйн нэгжийн 4.7 сая орчим зээлийн мэдээлэл хадгалагдаж байна.

Санхүүгийн үйлчилгээний таатай нөхцөлийг зөвхөн том аж ахуйн нэгж, барьцаа хөрөнгөтэй зээлдэгч хүртэхээс гадна санхүүгийн сахилга баттай иргэд, аж ахуйн нэгжүүдийг урамшуулдаг нөхцөлийг бий болгох боломжтой. Өөрөөр хэлбэл санхүүгийн сахилга баттай иргэд, аж ахуйн нэгжүүдийн зээлжих чадварыг их өгөгдөл, дэвшилт технологи ашиглан тогтоож зөвхөн барьцаа хөрөнгөнөөс үл шалтгаалсан уян хатан нөхцөлтэйгөөр, зээлдэгчийн оноонд суурилсан санхүүгийн үйлчилгээ нэвтрүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байгаа гэж УИХ-ын гишүүн Э.Батшугар онцоллоо.

Хуулийн төслөөр дараах санхүү, эдийн засгийн таатай боломжийг бий болгоно.

  • Банк, санхүүгийн салбарын үйлчилгээний хүртэмж, салбарын өрсөлдөөнийг нэмэгдүүлнэ,
  • Зээлийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаас гадна оноонд суурилсан, уяан хатан нөхцөлтэй санхүүгийн үйлчилгээг нэвтрүүлнэ,
  • Зээлийн хүү бууруулна,
  • Зээлдэгчийн “хар жагсаалт” гэх санхүүгийн ялыг арилгана,
  • Банк, санхүүгийн салбарын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлж эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдалд эерэг нөлөөлөл авчирна.

Тус эрх зүйн шинэчлэлийн үр дүнд банк, санхүүгийн салбарын хүртээмж нэмэгдэж, санхүүгийн сахилга баттай аж ахуйн нэгж, иргэдийг төлөвшүүлэх эдийн засгийн эерэг нөлөө бий болох юм.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 1, 2025 17:49

Энэ авилгачин �########�гын хүү эргүү �########�гын ярьж байгаагаар бол зээлээ цаг тухайд нь төлдөг сайн зээлдэгч бол хохироод зээлээ төлдөггүй ухамсаргүй �########� нар завшаад явахын байна лдаа эргүү дагз энэ �########�г юм хийнэ гэж сонгодог орк л�##�арууд энэ л�##�араа аваад �######�аач

Иргэн
Иргэн
4 сар 1, 2025 20:41
Reply to  Зочин

Мэдлэг чадвартай з�##�уус учир мэдэж хуулийн өөрчлөлт хийж байгаа бизээ.Харин гишүүд дотроос авах юмтай аавын хүү гэж хардаг шүү. Аймшигууд олон байгааг яах вэ гэдгээ бодох цаг болсон доо.

Зочин
Зочин
4 сар 1, 2025 18:42

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

Зочин
Зочин
4 сар 2, 2025 09:56

маш зөв систем тогтоно шүү. Зээлдэгч, зээлдүүлэгч �##�ь �##�ь т�##�даа итгэлцэл бий болно, цаашлаад нийгэмд ч урьдчилж тооцох боломжгүй сайн үр дүнгүүд гарна гэдэгт итгэж байна. хурдан хэрэгжүүлээрэй. Батшугар гишүүнд амжилт хүсье.

Зочин
Зочин
4 сар 3, 2025 14:12

Зээлээ төлдөггүй хариуцлагаагүй хүмүүст хар жагса�##�т хэрэгтэй. Зээлээ төлөхийн иулд хөдөлмөрлөх хэрэгтэй. Энэ бол арчим. Бүх юмыг үнэгүйдүүлж, өөрсдөдөө нийцүүлэх гэх шаардлагагүй юм.

Зочин
Зочин
4 сар 11, 2025 15:36

Маш зөв байна.манай улсад бизнесийн таатай орчин бага байхад хар дансны э/з-н шоронд иргэд байгууллагаа хорих нь буруу юм.бүтээё хийе л гэж зээл авч зүтгэдэг шүү дээ. Бат�##�гаат зөв сан�##� гаргасанд иргэд баярлаж байгаа

Back to top button