Нийгэм мэдээ

Ирэх сард 300 тонн хог ангилан ялгах үйлдвэр ашиглалтад орно

Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар гурван байршилд хогийн төвлөрсөн цэг үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Нарангийн энгэрт 50 хувь, Цагаан даваанд 35 хувь, Морингийн даваанд 15 хувийн хогийг төвлөрүүлдэг.

Цаашид эдгээр хогийн цэгүүдэд Олон Улсын стандарт шаардлага хангасан, мембрам давхрагатай хог хүлээж авах талбайг нэмэгдүүлэх орчны тохижилт, нөхөн сэргээлт ногоон байгууламж бий болгох ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Мөн цагаан даваа, морингийн давааны хогийн цэгүүдэд өндөр хүчин чадал бүхий 3 зуухыг байршуулахаар шийдвэрлэсэн. Ингэснээр малын сэг зэм бүхий хаягдлуудыг хугацаа алдахгүй устгах нөхцөл бүрдэх юм. Барилга хот байгуулалтын яамнаас хэрэгжүүлж байгаа жилд 300 тн хог ангилан ялгах үйлдвэр 5 сард ашиглалтад орохтой холбоотой цаашид үйл ажиллагааг Хот тохижилтийн газар ОНӨААТҮГ хариуцан ажиллах чиглэлийг өглөө. Ингэснээр хогийг дахин ашиглах эдийн засгийн эргэлтэд оруулах чухал ач холбогдолтой юм.

Б.НОМТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button