Нийгэм мэдээ
Сүхбаатар дүүрэгт 500 саяар автобусны буудал тохижуулна

Нийслэлийн засаг даргын тамгын газраас Сүхбаатар дүүрэгт дөрвөн автобусны буудал 500 сая төгрөгөөр тохижуулах тендер зарлажээ.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 15, 16, 17, 20 дугаар хорооны автобусны буудлыг тохижуулах юм байна.
Ингэхдээ, тус автобусны буудалд:
- явган зам талбай,
- унадаг дугуйн зогсоол,
- авто болон нийтийн тээврийн зогсоол,
- ногоон байгууламж,
- хашаа хайс,
- сандал,
- саравч сүүдрэвч,
- хогийн сав зэргийг байрлуулах юм.

Тус тендерийн төсөвт өртгийг энэ онд бүрэн өгөхөөр төлөвлөсөн байна. Мөн тендерийн материалыг энэ сарын 18-ны өдөр хүртэл хүлээж авах юм.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.