Нийгэм мэдээ

Охид нэгт, хөвгүүд хоёрт эрэмбэлэгдсээр байх уу

“Бүх нийтийн боловсролын төлөө” иргэний нийгмийн үндэсний эвслээс “Боловсролоос хөндийрч буй хөвгүүд” харьцуулсан судалгааг хийжээ. Учир нь 2023 онд танилцуулагдсан Сурлагын амжилтын олон улсын үнэлгээний (PISA) дүнг харахад Монгол Улсын боловсролд хүйсийн ялгаа их байна гэж дүгнэжээ.

Тус судалгаанд дурдагдсан баримтуудаас онцолбол, 2023-2024 оны хичээлийн жилд 1-9-р ангийн сургуулиас гадна байгаа  нийт 454 хүүхэд байна. Үүний 231 буюу 50.8 хувь нь малчдын хүүхэд бөгөөд 62.3 хувь нь эрэгтэй хүүхэд юм. Мөн бүрэн дунд боловсрол төгсөх үед хөвгүүд охидоос 12.7 хувиар бага буюу 50 хувь нь л бүрэн дунд боловсрол эзэмшсэн байна. Тиймээс хөвгүүдийн сургууль завсардалт охидоос илүү өндөр бөгөөд боловсролын шат ахин суралцах хувь хэмжээ охидоос доогуур байгааг тайланд дурджээ. 

Үүнээс гадна Монгол Улсын хөвгүүдийн сурлагын амжилт охидоос математик, унших, шинжлэх ухааны гэсэн бүх хичээлээр доогуур байгаа бөгөөд унших чадвараар 1-ээс илүү жилийн хоцрогдолтой байгааг уг судалгаа илэрхийлж байна.

PISA 2022 үнэлгээний үр дүнд Монгол Улсын боловсролд хүйсийн ялгаа их байгааг дүгнэсэн. Ялгаа нь боловсролд хамрагдалт, сурлагын гүйцэтгэл, боловсролыг дүүргэхтэй холбоотой.  

Харилцаа холбооны зохицуулах хорооноос хийгдсэн “Цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдлын талаар үндэсний суурь судалгаа”-ны үр дүнгээс харахад Монгол Улсад өсвөр насныхны 99 хувь нь сүүлийн 12 сарын хугацаанд интернэт орчинд холбогдсон нь бусад насны хүн амын бүлгээс хамгийн их цахим хэрэглээтэй гэж гарсан бөгөөд тэд өдөрт 7-9 цагийг нийгмийн сүлжээнд өнгөрөөж байна.

  • Хөвгүүдийн 64% нь интернэтээр тоглоом тоглох үйлдлийг хамгийн их хийж байхад
  • охидын 63% нь хичээлээ хийх,
  • 53% нь Google-ээс өөрт хэрэгцээтэй мэдээллийг хайх,
  • 49% нь шинэ мэдээ, мэдээлэл авч байна.

Тиймээс хөвгүүд утсыг тоглоом тоглоход илүүтэй ашигласнаар тэдний хичээл давтах цаг багасах, анхаарал төвлөрөх чадварыг сулруулах зэргээр сурлагын амжилтад сөргөөр нөлөөлдөг байна. Хөвгүүдийн гар утас, тоглоомын зохисгүй хэрэглээ нь үл хайхралтай холбоотой байх магадлалтай.

Харин чанарын судалгааны үр дүнд хөвгүүд охидоос илүү спортоор хичээллэдэг бөгөөд тухайн спортдоо их цаг зарцуулах тусам хичээлээс хөндийрөх, сурлагын хоцрогдол үүсэх магадлал өндөртэй байна. 

Хүүхэд хүмүүжүүлэхэд аавын үүрэг бага байгаа нь хөвгүүдэд сөргөөр нөлөөлдөг.

ХЭҮК-ын судалгаанд үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь эх хүний үүрэг хариуцлага гэж 25.8 хувь нь, эцэг хүний үүрэг гэж 16.5 хувь нь хариулсныг харьцуулахад 9.3 хувиар ээжүүдэд тус үүргийг илүү оногдуулж байна. 

Монгол Улсын хэмжээнд хурдан морь унаач 15,885 хүүхэд бүртгэлтэй байгаагаас 15,403 эрэгтэй, 482 эмэгтэй хүүхэд байна. Энэ нь нийт хурдан морь унаач хүүхдийн 96 хувь нь эрэгтэй, 4 хувь нь эмэгтэй хүүхэд эзэлж байгаа аж.

НҮБ-ийн Хүүхдийн сангаас хийсэн “Хурдан морины хаврын уралдаан ба хүүхдийн эрх судалгаа”-ны үр дүнд хаврын уралдааны үеэр хүүхдүүд 30 хүртэл хоногоор хичээлээс чөлөө авах, таслах байдал элбэг талаар дүгнэж.

Хурдан морь унуулах шалтгаанаар хичээлээс чөлөө олгохыг хориглох талаар сургуулийн захиргаа, холбогдох албаны хүмүүсээс багш нарт даалгадаг хэдий ч хурдан морины эзэд тухайн аймаг сумынхаа нөлөө бүхий эрх мэдэлтэй хүмүүс байдаг тул хурдан морийг нь унаж уралддаг хүүхдийг нь хичээлээс чөлөөлж явуулах даалгавар өгч, тэр даалгаврыг нь үг дуугүй биелүүлэх тохиолдол гардаг байна. Мөн унаач хүүхдүүдийн хичээлийн хоцрогдлын талаар багш нарын 43 хувь нь их, 46.2 хувь нь дунд, үлдсэн хувь нь бага хэмээн тус тус хариулсан байна.

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Нэг ангид сурдаг хүүхдийн тоог бууруулах хэрэгтэй. 25-30-аас хэтрүүлэхгүй байх. 40 Хүүхэдтэй бага ангид бужигнаад багшдаа ч хэцүү, хүүхдүүдэд ч хэцүү байна. Багш нь хүүхдүүдийг бухимдаад зоддог гэнэ. Тийм орчинд хүүхэд сурах сонирхолгүй байх нь мэдээж. Хүүхдүүд болохоор би тэрнээс энэнээс юм асуутал ингэлээ тэглээ гэнэ.

Зочин
Зочин

Хэн ч муу сур гэж хүүхдээ а лбаар хойш нь татахгүй. өөрсдөө л хийдэггүй байхгүй юу. өөрсдөөс нь асуу, Асуухаар хичээлийг уйтгартай л гэж хариулдаг. Хичээлээ хийх сонирхолгүй, Тоглох, Интөрнөт ухах буюу гар утасны дон, идэх энэ 3-ыг түлхүү анхаардаг хүн хичээлдээ сайн байхгүй нь ойлгомжтой. Хичээлээ хийхээрээ ойлгохгүй цээжилж зөвхөн тухайн мөчид мэддэг мэт харагдаж зөв хариулж буй хүн ша лга лтанд цээжилснээ мартаад унах нь ойлгомжтой. Орчин үед хүүхдүүдийг хооронд нь харъцуулахгүй буюу дүн тавихгүй, үнэлэхээ больсон тул өөрөө хичээдэггүй. Хичээлдээ сайн хүүхэдтэй харьцуула хаар та намайг өөр хүүхэдтэй харьцууллаа гэнэ. Дүн тавьдаггүй тул мэдлэгийн түвшинг өөр хүүхэдтэй харьцуулахгүйгээр хүн сайн, муу, дундаа яаж мэдэх вэ ? Дүн тавьдаггүй тул а лдсан ч яах вэ? анхаара л нь төвлөрөхгүй зарим үйлдлээ мартсан ч яах вэ ? Багш засаад биччихнэ. Дүн байхгүй надаас хорогдох зүйл байхгүй ! Ийм л систөм байна. Тэрнээс эрэгтэй хүүхдийг дарамтлаад а лбаар сурах үйлээс нь са лгаад байгаа зүйл орчин цагт байхгүй. Бусад эцэг эхчүүдийн хэлдэг зөв, тэд барууны систем монгол хүүхдэд таардаггүй гэж хэлдэг. Түүнтэй сана л нийлж байна. Барууны хүүхдэд ингэж заахаар хичээгээд сураад явдаг, манайхан сурахгүй улам хайнга болж буй нь ажиглагдаж байна. Тэгээд хүн өөрийг нь шүүмжилбэл бусадтай харьцууллаа гэдэг үгээ сайн тогтоож аваад өөрийгөө хамгаа лах зэвсэг болгож ашигладаг. Ойлгоогүй зүйлийг нь даа лгавраа зөв хийсэн ч жинхэнээс нь ойлгуулах гээд жишээ ярьж асуухаар даа лгавраа хийчихсэн гэж хариулдаг. Ядаргаатай юм л гэдэг. Бид чинь ойлгоогүйг нь мэдээд сууриа сайн өгөх гээд хэлэхээр хүлээж авдаггүй.

Last edited 1 Он Өмнө by Зочин
Зочин
Зочин
Reply to  Зочин

Тэгвэл стресстсээр байгаад дуусах юм биш үү? (Би яаг иймэрхүү шалтгаануудаас болж сүүлийн 2-3 жил сэтгэл гутралаар шаналж байна.)

Зочин
Зочин
Reply to  Зочин

Эрэгтэй хүүхдийг 2-т тавилаа гэж яриад байгаа хүмүүс үүнийг уншаарай ! Бодит үнэн. Бүр сиймхийг нь харж тооцоолж байж арай гэж нэг боломж олдохоор хэдэн төстэй бодлогыг бичихгүйгээр толгойдоо бодоод хариул гэтэл эхэндээ өгсөн зүйлээ бичиж бодож сурсан болохоор бичиж харж байж толгойдоо бодож байна, Сүүлдээ өгсөн зүйлээ ч бичихгүй сонсголоороо сонсоод толгойдоо бодоод хариул гэхээр бодож чадаж байна. хариулж байна. Сонирхолтой байна гэж хэлж байна, тэр нь зөвхөн тэр мөчийнх дахиад нэг сэдвээр ярих гэхээр ха лгаахгүй байна.

Холбоотой мэдээ

Back to top button