Сурвалжилга, Нийтлэл

Монголд торгуулийг өршөөдөг, зээлийг тэглэдэг, хар тамхичныг сулладаг, хахуульчдыг өмгөөлдөг!

Эрх баригчдын хэрэгжүүлж буй хууль, шийдвэрүүдийг харахад Монголд хариуцлагатай амьдрах хэрэг байна уу гэж аргагүй бодогдоно.

УЧИР НЬ:

ТОРГУУЛИЙГ НЬ ӨРШӨӨДӨГ

Гэрэл зургийг: Ц.Мягмарсүрэн

Замын хөдөлгөөний дүрэм зөрчвөл торгоно, гэхдээ удахгүй өршөөлийн хуульд хамруулчихдаг. Хэзээ нэг өдөр өршөөгдөхөөс хойш жолоочид дүрмээ зөрчиж, торгуулиа төлдөггүй. Өчигдөр /2020.01.03/ Тээврийн цагдаагийн албанаас нийслэлийн хэмжээнд 1.7 сая торгууль ноогдуулсан ч төлсөн байдал 78 хувьтай байгааг дуулгав. 2015 онд торгуулийг Өршөөлийн хуулиар өршөөж байсан тул торгуулах бүрдээ үнэнчээр төлж явсан иргэд хариуцлагатай байсныхаа төлөө “хохирч” байв.

ЗЭЭЛИЙГ НЬ ТЭГЛЭДЭГ

Харин шинэ он гарахтай зэрэгцэн Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх гэж буй тухайгаа дуулгаж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс зөвлөмж гарган Засгийн газарт хүргүүлсэн. Засгийн газар ирэх даваа гарагт уг зөвлөмжийг хэлэлцэн УИХ-д хүргүүлэх юм.

Тэтгэврийн зээлтэй иргэдийн зээлийг тэглэхэд зээлгүй ахмадуудыг хоосон үлдээх үү? тэтгэврийн зээлийг нь тэглэлээ гэхэд ахмадуудыг ахин зээл авах боломжгүй болгох заалт оруулах уу? гэх мэт олон асуулт иргэдийн дунд хөвөрч байна. Учир нь хэрэв тэтгэврийн зээлийг тэглэх юм бол өдийг хүртэл өдөр тутмын амьжиргаагаа залгуулахын тулд зээл авалгүй тэсдэг ахмадууд ч хохирч үлдэх юм.

ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭВЭЛ СУЛЛАДАГ

Монгол улс хар тамхины эсрэг хуультай, хар тамхи хэрэглэсэн бол дайчлан баривчилж сүрийг үзүүлдэг. Гэвч тун удалгүй суллачихна. Тухайлбал, хамгийн сүүлд Буриад улсын Ардын жүжигчин, дуучин Б.Амархүүг хар тамхи хэрэглэж байхад нь үйлдэл дээр нь барьж саатуулсан. Шүүх хурлаар түүнийг хоёр жилийн хугацаанд хорихоор болсон ч тун удалгүй суллагдаж, шинэ оноо гэртээ өнгөрүүлэв.

Ингэхээр залуус хар тамхи хэрэглэсэн ч хариуцлага үүрдэггүй юм байна гэх сэдлийг авч байгаа нь дамжиггүй.

ХАХУУЛЬ АВСАН Ч СУЛЛАГДАНА

Зам тээвэр хөгжлийн яамны Зам ашиглалтын газрын дарга Х.Оргил-Эрдэнэ албан өрөөндөө /2019.12.30/ Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг барьж байгаа БНХАУ-ын компанийн хятад иргэдээс 20 мянган юанийн авилга авч байгаад, үйлдэл дээрээ АТГ-ын албан хаагчдад баригдсан. Гэвч түүний өмгөөлөгч Б.Баатарсайхан энэ талаар “Авилга авсан зүйл байхгүй, хоёр Хятад иргэн өрөөнд нь орж ирээд боодолтой юм тавьчихаад гарсан, манай үйлчлүүлэгч юу байсныг нь мэдээгүй ” гэх тайлбарыг өгч, шүүх хурлаас  Х.Оргил-Эрдэнэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай прокурорын санал баримтаар нотлогдохгүй байх тул Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Үйлдэл дээрээ баригдсан ч нотлогдоогүй гэх шалтгаанаар суллагддаг байхад цаашид залуус хариуцлагатай байж, албан тушаал нэр хүндээ хууль бусаар ашиглах болох юм байна гэх сэдэлтэй үлдэх нь гарцаагүй.

Дээрх жишээ бүр, Монгол улсын хариуцлагатай иргэд хохирч, хариуцлагагүй хууль зөрчигчид хожиж үлддэг гэх логикыг харуулж буй юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
28 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Яслийн хүүхдээрээ заалгасан өчил үүү . ккк
Яслийн хүүхдээрээ заалгасан өчил үүү . ккк
1 сар 4, 2020 15:21

хятадууд яаманд нь бөмбөг тавьсан бол бас мэдээгүй гэж гүрийх нь байна дээ.Төрийн �##�ба 60 тэрбумаас болж нгэж шороотой хутг�##�дах гэж????

зочин
зочин
1 сар 4, 2020 16:37

Хөөн хэлэлцэх хугацаа гэж байна аа. Олон их ная төг өгөхгүй ээ. УИХ-д өрсөлдөх хэрэг байна. \хэргээс мултрагч\

Иргэн
Иргэн
1 сар 4, 2020 18:13

Хошин шогийн гавъагүй гавъадууд нь сэдвээр олигтойхон шог маягаар үнэн нүүр царайгийн нь төр засгийн шүүх проккурор нарт ойгуулаач

зочин
зочин
1 сар 4, 2020 18:32

Ахмадуудын 80 хувь нь зээлтэй гэсэн.Үлдсэн 20% бололцоотой хүмүүс л байгаа. Тэд хөөрхий ядарсан нэгэнтэйгээ барьцахгүй байх.Манай хүн амын

зочин
зочин
1 сар 4, 2020 18:33

20 хувь нь элитүүд гээ биз дээ,Тэдний ээж аав эмээ өвөө бас байгаа

зОЧИН
зОЧИН
1 сар 4, 2020 19:19

сонгуулийн хахуулиа больё.

Baagii
Baagii
1 сар 4, 2020 22:49

Yag l uneniig bichjee

Зочин
Зочин
1 сар 5, 2020 00:59

Зээл авч амжаагүй хөгшид хохирч үлдэх үү

Зочин
Зочин
1 сар 5, 2020 01:07

Зээлгүй ахмадууд хохирох ёстой юм уу

Зээлгүй ахмад
Зээлгүй ахмад
1 сар 6, 2020 16:19
Reply to  Зочин

Хохь нь гэсэн шүү

zochin
zochin
1 сар 5, 2020 08:08

yun elit gej yu yariad bn aa.eej maan huunii 140000 tug diilsengui geed irj bilee..harin hen n bolomjiin bna daa.

харамсалтай
харамсалтай
1 сар 5, 2020 08:46

зөв асууд�##� хөнджээ ЗЭЭЛ аваагүй нь хохирч үлдэнэ. ТЭТгэвэр авдаг бүхэн ханг�##�ттай тэтгэвэр авдаггүй шүү дээ. АВЛИГАЧИН хуулийн ажилтан нара

Зочин
Зочин
1 сар 5, 2020 11:45

Өмгөөлөгчийн үг нотлох баримтаас илүү юм байхаа Монголд . Мөнгө авсан өмгөөлөгч юуч гэж шааж болно ш дээ

Зочин
Зочин
1 сар 5, 2020 12:37

тэр зээл гэдэг юмнаас чинь насаараа айж ирсэн ,ханг�##�уун амьдарч байгаадаа биш хүрэлцэхгүй үед хүүхэд хамаатан садангаасаа цараайчилна ш тэ

зочин
зочин
1 сар 5, 2020 18:47

арай л юм даа

шударга иргэд
шударга иргэд
1 сар 6, 2020 12:27

үр хүүхдэдээ өртэй үлдээхгүй гэж өр тавьдаггүй.Монгол улс ард түмнээ хуурахгүй гэж татвар торгуулийг цаг тухайд нь төлдөг.

шударга иргэд
шударга иргэд
1 сар 6, 2020 12:32

хээл хахуул сэргэлэн зан гэх нэрээр хэн нэгнийг хохироож өөрийнхөө хэргийг бүтээдэг. Ар гэрт нь гай зовлон авчирч хохироогч хар тамхичдыг

шударга иргэд
шударга иргэд
1 сар 6, 2020 12:33

бүгдийг нь өршөөвөл шударга амьдарахын утга юу билээ.

шударга иргэд
шударга иргэд
1 сар 6, 2020 12:35

шударга иргэд бид уурлан хилэгнэж байна.

Сар
Сар
1 сар 6, 2020 17:50

Хэдэн ахмадын зээлийг хар тамхичин. Авилгачидтай зүйрлээд байхдаа чадлын бээ

zochin
zochin
1 сар 7, 2020 17:07

zeel tegleh zuv shu,yadarsan ni zeel avdag, bolomjtoi ni avdaggui shu de,baritsah asuudal baihgui shu de

Өндөр настан
Өндөр настан
1 сар 7, 2020 18:40

Би 21 настайгаасаа хойш 38 жил хүнд хортой уурхайн нөхцөлд ажиллаад тэтгэвэрт гарсан. Тэтгэвэр маань 820 мянган төгрөгөөр тогтсон. Оны өмнөх

Яг аа Яг!
Яг аа Яг!
1 сар 10, 2020 12:34

За ёстой голыг нь олоод хэлчихлээ дээ

Зочин
Зочин
1 сар 15, 2020 11:23

Хахуульч, хулгайч, хар тамхичдыг төрд гаргахаар ийм болох нь аргагүй шдээ

IRGEN
IRGEN
1 сар 15, 2020 22:12

Turduu ad vzegdsen zeelgui axmadyyd.mun turduu ad vzegdsen 60...65 nasnii axmadyyd bi bolloo.Urtei xvn bish, urgui xvn uudulduggui gej shine

Зочин
Зочин
1 сар 16, 2020 09:22

Авилг�##�чдыг өөгшүүлж болохгүй харин жолоочийн торгуулийг тэглэхэд нээх сүржигнэх хэрэггүй

Иргэн
Иргэн
1 сар 17, 2020 12:42

Монголд хууль байгаад ашиг тусаа өгөхгүй бна, төр засаг бгаад хэргээ гаргахгүй бна, иймд хуульгүй, төр засаггүй байцгаая, дур зоргоороо бай

Зочин
Зочин
1 сар 18, 2020 22:39

Zeelgyui ni iluu hund baidag baihgyui yu.Naidah yumgyui.Zeel avchival,mungugyui hoolgyui yahiin.Hen ch tuslahgyui uchir hezuu.

Холбоотой мэдээ

Back to top button