ЭРҮҮЛ МЭНД

Хоёр хоногт хатгаа болдог В вирусын тархалт оргил үедээ ирээд байгааг ЭМЯ сануулсан ч “СОНГУУЛЬЧИД” тоосонгүй

Өнгөрсөн долоо хоногт Эрүүл мэндийн яамнаас БСШУСЯ-нд сурагчдын хоёрдугаар улирлын амралтыг сунгах саналаа хүргүүлсэн. Гэвч тус яамны сайд Ё.Баатарбилэг “Томуу, төст өвчин амбулаторийн үзлэгийн 15 хувьд хүрвэл сурагчдын амралтыг хойшлуулах зохицуулалттай. Одоогоор 10 гаруй хувьтай байгаа. Сурагчдын амралт долоо хоногийн дараа дуусна. Энэ хугацаанд нөхцөл байдал өөрчлөгдөх эсэхийг харна. Ер нь сурагчдын амралтыг сунгахгүй, хичээллэх хугацааг тогтвортой байлгах байр суурьтай байгаа” гэсэн хариуг өгсөн.

Нөгөөтэйгүүр, энэ жил сонгуулийн жил таарч байгаа тул сурагчдын амралтыг сунгахгүй гэх бас нэг шалтгаан болж байгаа гэдгийг эх сурвалжууд хэлж буй.

Өнөөдрийн байдлаар нийслэлд үйл ажиллагаа явуулж буй улсын тодотголтой эмнэлгүүдийн амбулаторийн үзлэгийн 10 орчим хувийг томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн хүүхдүүд эзэлж байгаа. Хэрэв өвчний үзүүлэлтийн 5 хувь болон түүнээс дээш хувийг аливаа нэг төрлийн өвчин эзэлсэн бол дэгдэлт гэж үзэн арга хэмжээ авдаг. Эрүүл мэндийн яамнаас ч хуулиа мэдэхгүйдээ бус, энэ жилийн вирусын гаралтай томуу нь 2-3 хоногийн дотор хатгаа болж хүндэрч буй. Тодруулбал, энэ жил томуугийн B вирус давамгайлан амьсгалын замын синцитиаль вирус, энтеровирус, риновирус зэрэг 5-6 вирус давхар эргэлтэд байна.  Ялангуяа томуугийн В вирус нь богино хугацаанд хүндэрч, хүнд хэлбэрийн хатгаа өвчин үүсгэж удаан хугацаагаар эмчлэгддэг өвөрмөгц онцлогтой юм. Тархвар судлал, лабораторийн тандалт өвчлөлийн хандлагаар цаашид томуугийн өвчлөлийн оргил үе 2-4 долоо хоног үргэлжлэх магадлалтай зэрэг зэрэг нөхцөл байдлуудыг үнэлж, уг саналыг хүргүүлсэн.

Гэвч улс төрчдөд сонгуулийн жил нь чухал тул ханиад томууны өвчлөлийн оргил үед хүүхдүүдийг хичээлд сургуульд нь явуулах “чухал” болоод байна. Хүнээ, хүүхдээ боддоггүй улс хойно доо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
1 сар 6, 2020 13:59

ӨӨРсдөө хүүхдүүдээ сургууль цэцэрлэгт нь явуулахгүй байхад л өолоо шүүдээ

Холбоотой мэдээ

Back to top button