СПОРТ

Дэд мастер Б.Мөнгөнзул Азийн аваргыг өнгөлсөн хэвээр байна

Арабын Нэгдсэн Эмират улсын Аль-Айн хотод шатрын эмэгтэйчүүдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Энэ тэмцээнд манай улсаас 12 тамирчин оролцож буй.

Онцолбол, дэд мастер Б.Мөнгөнзул тэмцээнийг өнгөлсөн хэвээр байна. Тэрбээр таван хожил, хоёр тэнцээ хийж Энэтхэгийн шатарчин Шрижа Шэшадритай адил 6,0 оноотой тэргүүлж эхлээд байгаа юм. Өнөөдөр хоёр шатарчин наймдугаар өрөгт тоглохоор оноолт таарсан байна. Тоглолт 19 цагаас эхэлнэ.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 14, 2025 19:27

амжилт итгэлтэй байна шүү..

Зочин
Зочин
5 сар 14, 2025 22:12

ОХИН МИНЬ ЧИ ЧАДНА АА АМЖИЛТ

Зочин
Зочин
5 сар 15, 2025 10:15

Их. Амжилт хүсьө.

Холбоотой мэдээ

Back to top button