ДЭЛХИЙ

Дональд Трамп өнөөдөр мэдэгдэл хийхгүй гэлээ

Дөнгөж сая /2020.01.08/ Цагаан ордны Хэвлэлийн төлөөлөгч Стефани Гришэм “Өнөөдөр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дайралтын талаар ямар нэгэн мэдэгдэл хийхгүй” хэмээн мэдээллээ.

Эргэн сануулахад, энэ нэгдүгээр сарын 03-ны өдөр Америкийн талаас Ирак дахь Ираны цэргийн баазын ойролцоо бөмбөг хаясан ба, энэ үеэр тус улсын нэртэй зэвсэгт бүлгэмийн толгойлогч Касем Солеймани амь үрэгдсэн. Харин өнөөдөр Иран үүрийн 03:00 цагийн үед АНУ-ын Иранд баярлах хоёр бааз руу балластик эсвэл ойрын зайн тусгалтай пуужингийн цохилт өгсөн байна. Яг одоогийн байдлаар баттай эх сурвалжаас дайралтын гарз хохирлын мэдээлэл ирээгүй байгаа бөгөөд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп зөвлөхүүдтэйгээ уг асуудлаар уулзаж, удахгүй байр сууриа илэрхийлнэ хэмээн мэдэгдээд байсан билээ.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button