Морьт харвааны багш нарт хандивласан адуу 50 гарсан бол мөнгөн тусламж хэд болсон нь тодорхойгүй байна

Улсын баяр наадам болоод Олон улсын морьт харвааны тэмцээнд бэлтгэгдсэн 5-11 насны 18 тооны морийг 19-27 настай дөрвөн эрэгтэй бүлэглэн хулгайлж, бойлсон харамсалтай хэрэг гарсан.
Улмаар хэргийн талаарх мэдээлэл өнгөрсөн баасан гарагт олон нийтийн сүлжээнд цацагдаж, моринд хайртай монголчуудын сэтгэлийг шимшрүүлсэн. Эдгээр морьдын хоёр нь морьт харвааны үүсгэн байгуулагч Б.Болдбаатарынх, 15 нь Намнаа академийн тэргүүн Н.Алтанхуягийнх байжээ.
Иймд морьт харвааны багш болох Б.Болдбаатар, Н.Алтанхуяг нарт малчид, уяачид, иргэд, байгууллагууд адуу бэлэглэж эхэлсэн. Энд хурдан удмын, зарим нь сургалттай морьд байв.
Баасан гарагт эхэлсэн уг бэлэгний морьдын аян амралтын өдрүүдэд өргөжиж нийтдээ 48 морь хандивлаж буй мэдээлэл сошиалд нээлттэй тавигдсан. Үүнээс одоогоор 10 орчим нь багш нарын гар дээр ирээд буй аж.
Харин морьт харвааны багш нарын зүгээс дахин ням гарагт хандивын аян зарлав. Ингэхдээ Б.Болдбаатар, Н.Алтанхуяг нар тус тусдаа хандивын аян зарлаж өөрсдийн дансаа байрлуулжээ.
Зорилго нь хандиваар цуглуулсан мөнгөөр монгол орноо тойрч морьт харвааны сургалт явуулах аж. Харин морьдыг нь сургах гэнэ.
Хандив зарлагдсанаар иргэдийн зүгээс нэмж долоон морь болон тус бүрд нь мөнгөн хандив шилжүүлж эхэлсэн байна. Эдгээрийн дийлэнх нь өөрсдийн биеэр очиж багш нарт цулбуур атгуулжээ. Ингэснээр хандивын морьдын тоо 50 гарав.
Харин энэ өдрүүдэд морьдын хулгайчдын талаар мэдээлэл нэмж гарсангүй. Морьт харвааны хамт олон ч хэргийн процессыг дурдсангүй.
Мөн нөгөөтээгүүр морьт харвааны багш нар ийн тусдаа бэлэн мөнгөний болон адууны хандив явуулж эхэлснийг зарим иргэд шүүмжлэлтэй хүлээж авав. Хариуд нь тэд “морь амалдаг ч өгдөггүй хүмүүс байдаг гэдгийг тунгаагаарай” гэх хариулт өгчээ.
Шүүмжлэл мөн бусад морьт харваачдын зүгээс ч гарсан байна. Тухайлбал морьт харваач Б.Түмэннасан “Та нөхдийн хүнд үеийг ард түмэн ойлгож сэтгэлийн хандив өргөж олон морьд өглөө. Гэтэл морьдоо сургах ажилдаа орохын оронд тусдаа данс тавьд гуйлга гуйж байгаа нь тун ёс зүйгүй байна. .Та хоёроос өөр Дэлхийн тавцанд алдар нэрээ дуурьсгасан морьт харваачид мөн л морь малаа алдаж эцсийн зоосоо шавхан түгээн дэлгэрүүлж ,таниулан сурталчилж явсаар 20 гаруй жил болж байна. Одоо ард түмэн нийт морьт харваачдыг хандивыг нь хүртэж байгаа мэтээр ойлгож байна. Үнэхээр морь харвааны сургалтыг монгол даяар үнэгүй явуулах гэж байгаа бол албан ёсоор бүх хандиваа нээлттэй явуул” гэх шүүмжийг бичжээ.
Эндээс харахад хандивын эзэд өөрсдөө сошиалд мэдээллээ байршуулахгүй бол бүртгэлгүй. Тэн дундаа мөнгөн хандив нь яг хэдэн төгрөг болж байгаа эсэх мэдээлэл тодорхойгүй байх аж.
Д.ЦЭГЦ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЯАСАН ҮГЭНД ДУРТАЙ ГАРУУД ЮМ БЭ? НИЙТДЭЭ 250 АДУУ ЦУГЛАСАН МӨНГӨ БОЛ ЖААХААН ЦУГЛАСАН НИЙТДЭЭ АДУУНААСАА ГАДНА 1,5 ТЭРБУМ ЦУГЛААД БАЙГАА ШҮҮ.НААДМААР ХУУШУУРДАНА ХАРВААГАА ХАРВАНА.ГАНЦ САЙХАН ЖЭЭП АВЧ УНАНА БИ БОЛ ӨВ СОЁЛЫХОО ТӨЛӨӨ ЦУЦАЛТГҮЙ ТЭМЦЭЖ ЯВАА ЖИРИЙН НЭГ ЗАЛУУ ШҮҮ.НАДААР БАГА ОРОЛДООРОЙ ТААНУУД ОЛОН НИЙТИЙГ СҮЛЖЭЭГЭЭР УЙЛСАН НЬ ӨРӨВДҮҮЛЭХ ТАКТИК БАЙЛАА ГЭЖААВАЛ АЛАВАА ХА ХА ХА
Морьт хөрваагаар хичээллэх сонирхолтой хүүхдүүд сонголгүй, заа в�##� хотын захын ядуусын хүүхэд сонгосон нь их л хачин санагдаад бгамда. Тэрийгээ нийтэд ядуу зүдүү, хэрэг төвөгт ордог гээд зар лачихсан. Одоо хүмүүс морьт харваачдын угшил гарлыг сайн мэдэж авсан биз. Багш нь уйлахдаа нулимсаа гаргах гээд шахаж нтр. Заза, мөнгө төгрөг ч яахав, хүний үр хүүхдийг бүү доромжил.
Шахаад шахаад гарахгүй байсан шт
яагаад хүүхдүүд тэгж их өширхөв гэдэг нь сонин байна шүү
Ямар нэгэн юм хэмжээнээсээ хэтэрхээрээ
Утгаа �##�ддаг.
Бас шун�##�тай хүүрнүүд юм аа.
Бойлуулсан морьд хайран.
Данс тавих нь харин утгагүй шт.
Улс даяар гэж томорч байхаар
Урдах морио сайн сургаад ав
Одоо болно
ХЭД НЬ ЧАМД ХАМАА ЮУ. МОНГОЛ ӨВ СОЁЛОО АВЧ ҮЛДЭХ ДЭЛХИЙД МОНГОЛЫНХ ГЭЖ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРҮҮЛЭХ ,НЭГ ЁСНЫ ТУЛААН БОЛЖ БНА.
ЭНЭ ШИНЭ МОРЬДЫГ СУРГАХАД ЦАГ МАШ БАГА ҮЛДСЭН БАЙНА .АЮУЛГҮЙ БАЙРТАЙ БОЛГОЖ ХАМГААЛАХАД , ХҮҮХЭД ЗАЛУУСЫГ БЭЛТГЭХЭД МӨНГӨ МАШ ИХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ.
БИТГИЙ ХОРОЛМААТААД ГАДНЫХАНЫ ГАР ХӨЛ БОЛООД БАЙ. ХҮМҮҮС САНАЛААРАА ӨВ СОЁЛОО УСТГУУЛАХГҮЙ ГЭЭД ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ХАНДИВ ӨГЛӨӨ
АМАА ТАТАА ХӨ, АТААРХААД БАЙГАА ЮМ ШИГ САНАГДЛАА. САЙНЫГ ЕРӨӨЖ СУР ХӨ
Мэдээлэх шаардлагагүй дээ, итгээд өгч байгаа болохоос тооцоо хийх гээгүй, энд тэндгүй л илүү үглэсэн чөтгөрүүд