УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Баруун аймгуудад шатахууны хомсдол үүссэнийг хотоос нэмж тээвэрлэн нөхжээ

Орон нутагт шатахуун тасарсан талаарх мэдээ энэ сард эрчээ авч, шатахуун дууссан гэх бичиг тавьсан станцын мэдээлэл мэр сэр харагдаж болсон. Энэ долоо хоногт тус шум бүр газар авч, нийслэл дэх колонкууд шатахуунгүй боллоо гэх мэдээлэл цахим сүлжээнд гараад байна.

Тиймд АМГТГ-аас өчигдөр “Улсын хэмжээнд шатахууны хомсдол үүсээгүй. ОХУ болон БНХАУ-аас нийт 63 мянган тонн АИ-92 бензин захиалсан гэх мэдээллийг гаргасан. Мөн ОХУ-ын дотоодын хэрэглээ өссөнтэй холбоотой авч хэрэгжүүлж буй шатахууны хязгаарлалт Монгол Улсад үйлчлэхгүй гэдгийг Засгийн газраас мэдэгдсэн ч албан ёсны эсэх нь тодорхойгүй байгаа юм.

Тэгвэл энэ асуудлаар АҮЭБ-ын сайд Г.Дамдиннямаас тодруулахад, “ОХУ-ын шатахууны хязгаарлалт гэрээтэй орнуудад хамааралгүй. Харин манай баруун аймгууд шатахуунаа дундын трейдер компаниудаас худалдан авдаг байсан учир хомстол үүссэн юм билээ. Тиймд шатахууныг Улаанбаатар хотоос нэмж тээвэрлэснээс тодорхой саатсан, одоо хэвийн болсон” гэлээ.

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button