Гэр бүлийн 6 гишүүнээ алдсан О.Одбаяр: Надад 2 өрөө байр өгсөн, ганцаараа үлдсэн ч сайхан амьдрах хэрэгтэй

Өнгөрөгч өвөл хоёрдугаар сарын 2,3-ны өдөр утааны сонсгол болж, гэртэй, байшиндаа угаартан нас барсан олон кэйсийн талаар авч хэлэлцсэнийг уншигч та магадгүй санаж буй байх. Яг энэ үеэр зүрх зүсэм нэгэн үйл явдал давхцаж, О.Одбаяр гэх залуугийн шүгэл үлээснээр нийтийн анхаарлын төвд орсон байдаг.
Тодруулбал, тус сонсголоос хэдхэн хоногийн өмнө буюу нэгдүгээр сарын 24-нд Баянгол дүүргийн 22-р хороонд, ханын пийшинтэй айлд зургаан хүн угаартаж нас барсан. Энэ үйл явдлаар О.Одбаяр ээжийгээ, төрсөн дүү нараа үүрд алдсан юм.
Тэрбээр тухайн үед цэргийн алба хааж байсан учир түр чөлөөгөөр гарч ирсэн байдаг. Ингээд Төрийн ордны зүүн хаалганы дэргэд хоёрдугаар сарын 06-ны өдөр нийтэд хандаж мэдээлэл хийсэн. Тухайн өдөр хэвлэлийн хурлын зар ердөө цаг гаруйн өмнө гэнэтхэн тарсан. Мөн хүүг ярих үеэр хамаатны нь ах эгч гэх хоёр хүн хориглож, ах нь “Одбаяр аа, бодолтой яриарай” гэж хэлсэн нь түүнийг өөр зорилготой хүмүүс яриа өгүүлэхгүйн тулд дарамталж байна хэмээн нийтэд буруу ойлгогдсон гээд энэ хэргийг тойрсон асуудал өрнөж эхэлсэн.
Эргэн сануулбал, О.Одбаяр хэвлэлийн хурлын үеэр,
"Би гэртээ өнгөрсөн сарын 26-нд чөлөөгөөр иртэл надад "Миний дүү тайван байгаарай гээд гэртээ орсны дараа ээж, дүү нар маань, ах өнгөрсөн гэж хэлсэн. Би ухаан алдах шахаад гадаа гарч хэсэг суусан. Манайх байнга сайжруулсан түлш түлдэг. Надад маш их харамсалтай байна.
Миний амьдрал бүрхэг болчихлоо. Дүү нар маань юу ч мэдэхгүй хүүхдүүд шүү дээ. Манай ах эгчээс цагдаа нар олон цагаар мэдүүлэг аваад, хэвлэлийнхэнд юу ч хэлж болохгүй гээд гарын үсэг зуруулсан байна лээ. Би одоогоор тийм бичиг баримтад гарын үсэг зураагүй. Хамгийн том дүү маань коллеж төгсөх гэж байв. Дунд дүү 3-р ангийн, бага дүү 1-р ангийн сурагч байсан юм.
Том дүүгийн багш оршуулгад ирж, "Танай дүү их сайн сурдаг охин байсан, коллежоо төгсөөд жүжигчнээр дараагийн сургуульд сурах тухай ярьдаг байсан" гэж хэлсэн.
Бусад айлуудад ч ийм хар толбо битгий учраасай. Манай ээж үйлчлэгчийн ажил хийдэг байсан. Надад аав байхгүй. Ээж биднийг хүний дайтай өсгөсөн. Хамгийн сүүлд 12-р сарын 16-нд ээжтэйгээ утсаар ярьсан. Тэгэхэд "Миний хүү эхнэр авах боллоо доо" гэж байсан юм.
Би гэрийнхнийхээ төлөө чадах бүхнээ хийнэ. Хуульчдаас тусламж авахад нээлттэй, бэлэн байна. Би яахаа мэдэхгүй байна. Шүүх шинжилгээний задлангийн хариу гараагүй, сарын дараа гарна гэсэн. Би маш их гомдолтой байна, өмгөөлөгч аваагүй.
Томчууд сонсдог бол энэ асуудлыг шийдээсэй гэж хүсэж байна. Уг нь манайд мэдрэгч байсан. Тухайн үед мэдрэгч ажилласан, эсэхийг би мэдэхгүй байна" гэсэн.
Дээрх хэрэг явдлыг энэ хүртэл сануулж буйн учир гэвэл О.Одбаярыг өнгөрсөн долоон сарын хугацаанд хэрхэн амьдарч, одоо ямар нөхцөл байдалд байгааг нь мэдэхээр, асуухаар түүнтэй уулзлаа. Тэрбээр дүрс, бичлэггүйгээр ярилцахыг зөвшөөрөв.

-Харамсалтай тэр өдрөөс хойш 7 сар өнгөрчээ. Өөртэй чинь уулзахаар зориод ирлээ. Амьдрал хэр байна даа?
-Би 21 нас хүрсэн. Гэр бүлийнхнээ алдсанаас хойш хэцүүхэн өдрүүд үргэлжилсэн ч одоо харьцангуй дээрдсэн шүү. Үхсэний хойноос үхэлтэй биш дээ гэж үг бий. Ганцаараа үлдсэн ч сайхан амьдрах хэрэгтэй юм байна гэж бодох болсон. Одоо дажгүй ээ.
-Ажил хийж байгаа юу?
-Цахилгааны ажил хийж байгаа. Харин амралтынхаа өдрөөр машинаараа таксинд явдаг болсон. Өнөөдөр машиныг маань хүн гуйгаад авч явсан болохоор гэрийнхээ юмыг янзлаад л байж байлаа. Цэрэгт явахынхаа өмнө уул уурхайн компанид ажиллаж байсан юм. Тэр ажилдаа буцаад орж байгаа. Удахгүй явах гээд л.
-Гэрээ хураах гэж байна гэсэн үү. Танайх хойд байшинд байсан, тийм ээ?
-Байшиндаа засвар хийж авсан. Энэ монгол гэрийг хураах гэж байгаа юм. Манай нэг найзынх энд ирж буух гээд.
-Найзууд нь их хань болж байна уу?
-Нэлээн хэдэн найз бий шүү. Энэ зун, ер нь ихэнхдээ л хамт байгаа. Доор байдаг шийдэн дээр тоглох, хааяа буудах гэдэг ч юм уу.
-Сэтгэл санаа нь гайгүй тогтсон уу?
-Бүр мартана гэж байхгүй байх. Гэхдээ зүгээр ээ /инээв/.
-Тухайн үед үүсээд байсан асуудлууд шийдэгдсэн үү?
-Ямар нэг дарамт шахалт ч гэдэг юм уу тиймэрхүү зүйл байхгүй ээ, хэвийн. Асуудлууд шийдэгдсэн.
-Машинтай болсон юм байна. Байр өгөх сураг дуулдсан санагдаж байна?
-Тийм ээ, хоёр өрөө байр өгсөн. Батлан хамгаалах яамнаас шийдвэрлэж, санхүүжилтийг нь харьяа байгууллагаас гаргуулсан.
-Байрандаа амьдарч байгаа биз дээ?
-Тийм ээ, байгаа байгаа.
-Биеийн байдал, чиний эрүүл мэнд ер нь ямархуу байна, үзүүлсэн үү?
-Уурхайдаа ажиллах гэж байгаа болохоор шинжилгээнд хамрагдсан. Асуудалгүй ээ.
Тухайн үед өрнөсөн үйл явдлын мэдээллүүдийг хавсаргав












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ хүүг зүгээр байлгахгүй, юу гээд асууж шалгаагаад байдаг юм. Өөрөө л хүсээгүй бол тайван орхи, сэтгүүлчид ээ
Тийм шүү сайхан амьдрах хэрэгтэй. Муухай амьдарч лав болохгүй.
Хүнд битгий машинаа өгөө
Зөв л амьдраарай
ЭНЭ ӨВӨЛ ХЭДЭН ГЭР БҮЛ ХЭЦҮҮДЭХ БОЛ.
Уул шугамандаа Батлан хамгаалах яам биш Нийслэл байр өгөх ёстой байсан.
Овоо доо.сайхан залуу минь амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.Уурхай барахдахад алзахгүй дээ.Өсөн дэвжээрэй.Сурч боловсроорой.
Эрүүл мэндээ бодоод, аюулгүй сайн ажиллаарай.
Хүү худлаа л яриад бна да гэрээ хураагаад байшиндаа тэгснээ байр өгсөн байрандаа гээд л цаанаас юм ярьж болохгүй гээд дарамт шахалт үзүүлсэн бха да янз нь. Монголд хэрэг шийдэгддэггүй харин нуун далдаруулдаг
Бас л чанга залуу байна шүү би бол 6 гийн 6 хүн гэж бодохооор бүүүүүүүр хоол ч давахгүй ааааль эрт сэтгэл санаагаар явчихсаааан 7 хон сард нэг ч хором нэг ч өдөр өнгөрөхгүй
Намайг 1,540,000 доллараар луйвардуулсан Би энэ орос залуутай ярилцаж, би түүнд биткойноор мөнгө илгээж, бараг бүх зүйлээ алдсан. Гэхдээ дөнгөж эхэлж байсан ноён Деннис цаг тухайд нь хөндлөнгөөс оролцсоноор миний 1,540,000 долларын BTC-ийг буцааж авсан. Тэр хийдэг зүйлдээ үнэхээр сайн, би түүнийг хэд хэдэн найз нөхөд, хамтран ажиллагсаддаа санал болгосон бөгөөд тэд бүгд сэтгэл хангалуун үйлчлүүлэгч болсон. Тэр надад худалдааны салбарт маш их тусалсан, та түүнд хүрч болно. Хакердах, мөнгө сэргээх нь тэр бол хамгийн шилдэг нь бөгөөд мөнгө олж авах, луйварчдыг илрүүлэхэд өөр өөр чадвартай. Би мөнгөө буцааж авсандаа баяртай, баяртай байна. Эдгээр нарийн төвөгтэй, махчин үйлдлүүдийн аль нэгнийх нь луйврын хохирогч болоход ичмээр зүйл байхгүй. Мэдээлснээр та алдагдсан хөрөнгөө бүхэлд нь эсвэл заримыг нь нөхөж, луйварчид бусдыг онилохоос урьдчилан сэргийлэх боломжтой. Луйврын биткойны мөнгө, Луйврын мөнгө, Эрүүгийн бүртгэл, Биткойны олборлолтыг арилгах, арилгахын тулд тэдэнтэй Trustwavehackerstech2 @gmail.com хаягаар холбогдож, дараа нь надад баярлалаа.
Болж дээ. Сайхан амьдраарай. Аятайхан нийтлэлүүд бичээд байгаа Д.Мөнхбат сэтгүүлчид баяр хүргэе.
Сэтгэлийн тэвчээртэй мундаг ухаантай хүү бна өө.хөөрхий минь.Гэхдээ л энэ орчлонд олуулаа өсчихөөд ганцаараа үлдэнэ гэдэг арай л хатуу.Ёстой л үхсэний хойноос үхэлтэй биш дэ.Эхнэр аваад зөндөө олон хүүхэдтэй болно.Тэдэндээ бүх хайраа зориулаад бас өөрөө ч хайрлуулаад сайхан амьдрана шүү дэ.
Өөрсдөө пийшингээ буруу хаасанаас л болсон . хэн ч буруугүй. .худал улс төрүүлж бна . Ягдаа хохьно шүү дээ .төр яагаад буруутай гэж 200мя айл түлж бгаа шүү .бүгд болж л бна
Амыг нь таглаад ард. Иргэдээ хороож хордуулж алсаар ыхуу мэдээжиин хортой хужаагаас хор найруулаад оруулаад ирээд бхад яагаад ингэж тэнэглээд бдагиин хужаагиин бодлого хэрэгжүүлэгч төр засаг
Энэ нь таны зовж шаналж байсан, гэр бүлээрээ олсон мөнгөөрөө онлайн луйварчин худагт алдсандаа маш их зовж шаналж байна. Би үнэндээ өмнө нь байсан туршлагаасаа ярих юм бол би хөрөнгө оруулалт хийх гэж оролдсон, хөрөнгө оруулах гэж оролдсон бүх мөнгөө алдсан тул энэ нь намайг хэсэг хугацаанд унагаж, мөнгө оруулах гэж оролдож байгаа талаар найзтайгаа ярилцах хэрэгтэй болсон. FORENSIC HACKERS гэж нэрлэгддэг хакер тэд өөрт нь болон өөр хоёр хүнд алдагдлаа нөхөхөд нь тусалсан гэж хэлсэн тул би тэдэнд цахим шуудангаар нь мессеж бичиж, оролдсоноор процедурыг дагаж, тэдний хэлсэн бүхнийг хийж, 48 цагийн дотор миний мөнгөө юу эргүүлэн авсныг тааварлаарай, хэрэв та тэдэнтэй mailto:forensichackersweb@g хаягаар холбогдоно уу.
Биткойноосоо залилуулсны дараа би өөртөө дахин хэнд ч итгэхгүй гэж амласан.
Луйварчид маш мэргэжлийн бөгөөд итгэл үнэмшилтэй байсан тул би өөрөөсөө өөр хэн ч буруутгахгүй юм шиг санагдсан. Би маш их хэмжээний мөнгө алдсан бөгөөд энэ тухай бодох бүртээ гэдэс минь өвддөг байв. Бүр дордуулж хэлэхэд онлайнаар байгаа бүх хүмүүс нэг л зүйлийг хэлсээр байв. Биткойн хулгайлагдсан л бол үүрд алга болдог. Энэ хэллэг намайг зовоож байв.
Би анх GHOSTTRACKHACKERS-ийн талаар сонсоод бараг л үл тоомсорлосон. Би сонор сэрэмжтэй байсан бөгөөд хоёр удаа хууртагдахыг хүсээгүй. Гэхдээ ямар нэгэн зүйл надад ядаж тэднийг сонсохыг хэлсэн. Эхнээсээ л тэд тэвчээртэй, мэргэжлийн байсан бөгөөд хоосон амлалт өгөөгүй. Үүний оронд тэд блокчэйн хэрхэн ажилладаг, хулгайлагдсан хөрөнгийг хэрхэн мөрдөж болохыг нарийвчлан тайлбарласан. Би тэдэнд гүйлгээний дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн ч үнэнийг хэлэхэд би тийм ч их зүйл хүлээгээгүй. Гэвч өдрүүд өнгөрөх тусам тэд надад мэдээлэл өгч, ахиц дэвшил гаргаж байгаагийн тодорхой нотолгоог харуулсан.
Саруудын дараа анх удаа би бага зэрэг найдвар мэдэрсэн. Хэдэн долоо хоногийн дараа би хэзээ ч сонсохгүй гэж бодож байсан мэдээгээ хүлээн авлаа. Тэд миний хулгайлагдсан Биткойныг амжилттай эргүүлэн авсан. Түрийвчинд минь үлдсэн үлдэгдлийг сэргээхийг хараад би үнэхээр их уйлсан. Би үүнийг боломжгүй гэж өөртөө итгүүлж байсан ч энэ нь яг ийм байсан. GHOSTTRACKHACKERS-д хэр их талархаж байгаагаа үгээр илэрхийлэхийн аргагүй. Тэд зүгээр л миний мөнгийг буцааж өгөөд зогсохгүй, итгэлийг минь сэргээж, ийм зовлонтой туршлагын дараа надад сэтгэлийн амар амгаланг өгсөн. Хэрэв та үүнийг уншиж байгаа бөгөөд миний өмнө нь байсан, эргэлзэж, айж, найдваргүй байдалд байгаа бол. Сэргээх боломжтой гэдгийг танд мэдээсэй гэж хүсэж байна. Бүү бууж өг. Би бараг л бууж өгсөн, гэхдээ тэдний ачаар би амьдралаа эргүүлэн авсан.
Холбоо барих мэдээллийг доороос үзнэ үү. Имэйл: ghosttrackhackers @gmail.com.
Хуурамч хөрөнгө оруулалтын компанид намайг бүрмөсөн хулгайлсан аймшигтай туршлага надад тохиолдсон. Анхны жижиг хөрөнгө оруулалт маань төлж, итгэлийг минь төрүүлсэн. Дараа нь нэг ажилтан надтай WhatsApp-аар холбогдож дахин хөрөнгө оруулахыг дэмжсэн. Энэ удаад би амьдралынхаа хуримтлалаас асар их мөнгийг оруулсан. Би ашгаа авахыг оролдох хүртэл бүх зүйл зүгээр юм шиг санагдав - гэнэт миний данс идэвхгүй болсон. Би нөгөө ажилтантай холбоо барихад тэр намайг туслах ширээ рүү чиглүүлэв. Тэд хураамжийг нэхэсээр байгаад би төлсөн ч би мөнгөө авч чадаагүй. Энэ нь луйвар гэдгийг мэдээд би тусламж хүсч, мэргэжлийн нөхөн сэргээх баг болох Trustwavehackerstech-д хандсан. Тэд миний алдагдсан хөрөнгө оруулалтыг мөрдөж, амжилттай олж авсан. Би маш их талархаж, ижил төстэй нөхцөл байдалд байгаа хүмүүст тэдний үйлчилгээг санал болгож байна.
Имэйл: Trustwavehackerstech2 @ gmail com