Улс төрийн мэдээ

55-р тогтоол: Бүтээгдэхүүнийхээ 1/4-ийг биржээр арилжаалбал нийт экспортдоо биржийн үнэлгээгээр АМНАТ төлнө

Г.Занданшатарын Засгийн газар наймдугаар сарын 20-нд тогтоол баталж, уул уурхайн экспортын бүтээгдэхүүнд АМНАТ тооцох журамд өөрчлөлт оруулсан.

Үүнийг УУХҮ-ийн сайд Г.Дамдинням мэдээлэл хийж тайлбарлахдаа, зөвхөн жонш, төмрийн хүдэр дээр шийдвэр гаргалаа гэж онцолсон. Цаашлаад АМНАТ гэхээсээ биржийн арилжаа руу эдгээр бүтээгдэхүүнийг нэмлээ гэсэн утгаар тайлбарласан юм.

Харин УИХ-ын гишүүн П.Сайнзориг энэ тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн гэдгийг мэдээлж эхэллээ. Учир нь АМНАТ-ийн хувь хэмжээг зөвхөн УИХ өөрчилнө.

Тэр үүднээс дээрх тогтоолыг татаж авч харвал, "Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам"-д дараах агуулгыг НЭМЖЭЭ:

  • Хэрэв ААН тухайн төрлийн бүтээгдэхүүний экспортын ДӨРӨВНИЙ НЭГ, ТҮҮНЭЭС ДЭЭШ хувийг БИРЖЭЭР арилжаалсан бол нийт экспортод нь АМНАТ тооцохдоо ЗГ-ын 81-р тогтоолын 2-р хавсралтын баримтална.

Харин 81-р тогтоол гэдэг нь биржийн үнэлгээний эх сурвалж тогтоосон агуулгатай бөгөөд 2-р хавсралтад нь бүтээгдэхүүнүүдийг жагсааж өгчээ.

Үүнд нь нүүрс дээр гэхэд л Монголын хөрөнгийн биржийн арилжааг эх сурвалж болгоно гэж заасан байна.

Нэг ёсондоо экспортынхоо дөрөвний нэгийг биржээр арилжаалбал нийт экспорт дээрээ биржийн үнэлгээгээр АМНАТ тооцож төлнө гэсэн үг.

Үүнд зарим талуудын тайлбарлаж байгаачлан, АМНАТ-өөс зарим ААН-ийг огт чөлөөлсөн зүйл бол алга.

Харин биржийн үнэлгээнд суурилж АМНАТ тооцох нь бүтээгдэхүүний үнэ өндөр үед дагаж өсөх, буувал дагаад буух л өөрчлөлт авчирна.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг энэ асуудлаар удахгүй Төрийн ордонд мэдээлэл хийх юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

Холбоотой мэдээ

Back to top button