Улс төрийн мэдээ

"Оюу толгой"-н ТУЗ: Э.Баясгаланг өөрт нь мэдэгдэлгүй чөлөөлж, оронд нь ЗГХЭГ-ын дэд дарга Д.Цолмонг томилжээ

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар "Оюу толгой" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээс Э.Баясгаланг чөлөөлсөн. Тэгвэл оронд нь ЗГХЭГ-ын дэд дарга Д.Цолмонг томилох шийдвэр гаргасан байна.

Д.Цолмонгийн намтар гэвэл,

  • 2010-2013 онд Говийн зам ХХК-д гэрээний мэргэжилтэн
  • 2013-2016 онд Өмгөөллийн Батбаяр энд Партнерс ХХН-Ахлах хуульч
  • 2016 онд Ерөнхийлөгчийн Тамгын газар-Гадаад бодлогын зөвлөхийн туслах
  • 2016-2022 онд Хууль зүй, дотоод хэргийн яам-Хууль зүйн бодлогын газрын мэргэжилтэн, шинжээч, ахлах шинжээч
  • 2022-2023 онд Хууль зүй, дотоод хэргийн яам-Хууль зүйн бодлогын газрын дарга
  • 2023-2024 онд Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар-Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн хууль, эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх
  • 2024 оны долдугаар сараас Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Дэд даргаар ажиллаж байгаа.

Д.Цолмонгийн хувьд Оюу толгойн үр өгөөжийн нэмэгдүүлэх асуудлаар хөрөнгө оруулагч талтай хийсэн хэлэлцээрийн хоёр ч ажлын хэсэгт багтаж ажилласан аж.

Харин Э.Баясгалангийн хувьд чөлөөлөгдсөн гэдгээ хэвлэлээс л мэджээ. Түүнд оронд нь хүн томилсон хойно ч уг асуудлаар мэдэгдээгүй нь анхаарал татлаа. Э.Баясгаланг компанийн нууц мэдээллийг телевизийн ярилцлагад орохдоо дэлгэсэн хэмээн тодорхой арга хэмжээ авахыг хүссэн агуулгатай албан тоотыг "Оюу толгой" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Шон Хинтон Засгийн газарт ирүүлсэн байдаг.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

Зочинfdgasfdsadf
Зочинfdgasfdsadf

mcs iin bas neg g####i

Зочин
Зочин

Дараагийн хүн өндөр ц�##�индаа очиж байна даа. Өөр ямар ч үр дүн гарахгүй

Холбоотой мэдээ

Back to top button