Улс төрийн мэдээ

Д.Амарбаясгалан: Маргааш нүүр нүүрээ харж, цэг тавья

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нууцаас гаргаж буй оффтейк гэрээ, маргааш болох Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны агуулгаар байр сууриа илэрхийлжээ.

Цаг үеийн улс төрийн гол үйл явдалд тооцогдох, Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах санал маргааш хэлэлцэгдэнэ.

Д.Амарбаясгалан бичихдээ "Уг нь улс төрийн намын даргын өрсөлдөөнд бид хоёр өрсөлдсөн юм. Аль ч ардчилсан улсад намын даргын төлөөх өрсөлдөөн байдаг энгийн л зүйл. Харамсалтай нь, эхлээд хүний амь насанд хүрсэн гэж гүтгэсэн, няцаагдсан. Бортээг эзэмшдэг гэсэн, нэг ч хүрз нүүрс гараагүй нь нотлогдсон. Одоо бүр оффтейк гэрээ болоод явчихлаа.

Ер нь Бодь группийн оффтейк гэрээг хаацайлах гэж л нүүрсний сонсгол дээр Бортээг гэдэг зохиомол сэдэв гаргаж, сэдвийг сэдвээр дарах ажил хийгдсэн. Энэ нь улам бүр тодорхой болж байна. Нүүрсний оффтейк гэрээнүүд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр орж, шууд гэрээ хийгдэхэд Улсын Их Хурлын дарга асан Г.Занданшатар та 2019, 2020 онуудад зөвлөмж гаргасан аюулгүйн зөвлөлийн гурван гишүүний нэг нь байсан төдийгүй Бодь группийн оффтейк гэрээний хүрээнд төмөр замыг өргөн царигаар тавих ажлыг 2018 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын хувьд Та өөрөө хариуцаж байсан шүү. Тэр үед би нам дээрээ л байж байсан.

Гэхдээ энэ маш сайн зүйл. Үнэнд их ойртож байна. Одоо дахиад нэг л алхчих, олон нийт ч энэ сэдэв дээр анхаарлаа битгий сулруулаарай. Олон нийтэд явуургүй гүтгэлэг тараахаа одоо зогсоо. Маргааш Төрийн байгуулалтын байнгын хороон дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья" гэжээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочи
Зочи

Бярдах сайхан, бярдуулах бас л эвгүй шүү.

Зочин
Зочин

Унасан бөх тахимаа өгөхгүй зугтана гэж энэ

Зочин
Зочин

Зөв шүү. Занданшатар Сод монгол руугуу өмдөө чирээд дутаа

Зочин
Зочин

Шалгуулаад нэр тороо сэргээгээч.

Зочин
Зочин

ЭиСиЭс ч том юмаа.Эхлээд Оюун Эрдэнэ дараа нь Амарбаясгаланг огцруулна.

Зочин
Зочин

Намын даргын сунгаанд унасныг нь олон түмэн харсан.Ноёны бөх хэцүү.Хүрэлсүх тэндээс орилоод дахин барилдуул гээд байдаг. Яасан хэцүү вэ.

Bibi
Bibi

Nuursni hulgaich uheech chi ingej zavaarch bhaar

Зочин
Зочин

Энэ бас их пээдгэр бнаа, тийм сүрхий юм бол ша лгуул чаач хөөе ! Маргааш ЗГ-ыг унагаж барахгүй дээ. Нөгөө дөр өөрөө уйлаад сууж байх вий !!! УИХ-ын гишүүд чам айг ялуулж Женкогийн дарамтанд орохгүйгээ муухан мэднээ, харж л байгаарай !!!

Уншигч
Уншигч

Засаг тарах нь тодорхой биз, нүүрсчдийн тал илүү хүчирхэг байна. Үр дагавар нь хэцүү дээ. Шинээр засгаа байгуулах ерөнхий сайдад Амарбаясгалан, Амарсайхан, Оюун- Эрдэнэ нар орж ирэх биз. Их хурал дээр ээлж дараалан нурна. Сардаа засаг эмхэрхгүй, Их хурал тарахад хүрнэ. Энэ нь АН- д том боломж. Ээлжит бус сонгууль зарлагдаж байж дараагийн Их хурал буй болсноор шинэ засаг буй болно. Гэсэн ч зодоон дуусахгүй, тогтолцоогоо өөрчилж, нам харгалзахгүй луйварчдаа зайлуулах боломжийг олох л хэрэгтэй. Монголд нам гэж ч байхгүй, бүлэглэлийн бие биеэсээ давж эрхшээх гэсэн нам дамжиж сүлжилдсэн мафи л бий. Монгол Баттулга, Элбэгдорж гэсэн 2 хүний тоглолтоор хуваагдаж хохирч явах ёсгүй. Энэ 2 хүн бүх намыг хувааж эзэмшиж байна. Бизнес эрхлэгчид ч амьдрахын тулд аль нэг талыг нь аялдан дагалдаж амь тээж яваа. Сэрж, хэн нэгнийг дагаж хуйлардагаа болих цаг нь цаг нь болсон шүү. Шинэ монгол, шинэ тогтолцоо, шилдэг луйварчдаасаа салах боломж хайцгаагаасай.

Сүхбаатар
Сүхбаатар

Амарбаясгалаан, бяр чинь амтагдаад мөнгө чинь хатгаад их л эвгүй байх шиг байна даа тээ. Маргааш ЗГ огцруулна гээд мөнгө тараагаад бүх зүйлийн тохироогоо хийсэн хүний л үг гэж сонсогдож байна. Гэхдээ ард иргэд бидэнд яг одоо бол Занданшатар шиг мэдлэг боловсрол уг угсаа гарвал сайн хэл ус, карьер зөв хүн л хэрэгтэй байна. Чи болон Оюук та хоёр улс орныг байтугай намаа ч аятайхан аваад явах мэдлэг боловсрол хүн чанар үнэхээр дутаж байна шүү дээ. Амарбаясгалан ихл бардам байна тэр нь их мөнгөтэйг нь л илтгэж байнаа.

Хуцваа
Хуцваа

Ард олон чиний хулгайчийг бүрэн мэдэж авсан. Занданшатар ЕС мандтугай!

Холбоотой мэдээ

Back to top button