УЛС ТӨРУлс төрийн мэдээ

БНХАУ экспортын барааны татвараа нэмсэн гэдэг мэдээллийг ЭЗХЯ үгүйсгэв

Сүүлийн өдрүүдэд БНХАУ экспортын бараандаа 38%-ийн татвар нэмсэн гэх асуудал гараад байна. Энэ тухай, БНХАУ нь бүх хилийн боомтууд дээрээ гаалийн бүрдүүлэлт, татварын хяналтаа өндөрсгөсөн. Үүний улмаас Эрээний хил дээр Монголын ачаа, бараа бөөгнөрсөн гэдэг мэдээлэл цахим орчинд тархаад байгаа юм.

Үүнтэй холбогдуулан Эдийн засаг, хөгжлийн яамнаас "Үндэслэлгүй мэдээлэл. Хоёр улсын хооронд импорт, экспортын тариф тогтоохдоо заавал Засгийн газар хооронд хэлэлцээр хийдэг. Одоогийн байдлаар Монгол Улс-БНХАУ хооронд ийм хэлэлцээр хийгдээгүй байгаа" гэсэн тайлбарыг хийлээ.

Харин БНХАУ-ын хэвлэл мэдээллүүдээс хайлт хийж үзэхэд, "Газрын ховор металь болон бусад технологийн экспортод хязгаарлалт тавьсан" тухай мэдээллүүд л байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button