Эдийн засгийн мэдээ
Багахангай-Хөшигийн хөндийн төмөр замын бүтээн байгуулалтад 300 тэрбумын бонд гаргана

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалтын санхүүжилтэд зориулж дотоодын зах зээлд богино хугацаатай 300 тэрбум төгрөгийн бонд гаргах тогтоолыг Засгийн газрын хуралдаанаар баталжээ.
Төслийн нэгдүгээр шатны бүтээн байгуулалтад 850.4 тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд гүйцэтгэлийн төлбөрт 156.2 тэрбум төгрөгийг шийдвэрлэсэн билээ. Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр зам нь нийт 3 өртөө 4 зөрлөгтэй нийт 102 км үргэлжлэх юм. Бүтээн байгуулалтын ажилд 63 дотоодын аж ахуй нэгэж ажиллаж, дэд бүтцийн ажил 93.5 хувьтай явагдаж байна.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
фзд вэ зда чинь 100 км 80 тэрбум ч ббхшиг