Маргааш эхлэх боксын ДАШТ-д манай улсын зургаан тамирчин өрсөлдөнө

IBA буюу олон улсын боксын холбооноос зохион байгуулж буй сонирхогчдын боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн маргааш Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод эхэлнэ.
120 орон оролцох тус тэмцээнд олон улсын боксын холбооны нэг одтой дасгалжуулагч Х.Хайнарын удирдлага дор зургаан боксчин тулалдана.
Тодруулбал,
- 54 кг-д ОУХМ Г.Ган-Эрдэнэ,
- 57 кг-д ОУХМ Х.Энх-Амар,
- 60 кг-д гавьяат тамирчин Э.Цэндбаатар,
- 63,5 кг-д спортын мастер А.Даваадалай,
- 67 кг-д ОУХМ А.Жандос,
- +98 кг-д ОУХМ Х.Бекнур нар багтжээ.
Тэмцээний хуваарийн дагуу маргааш техникийн зөвлөгөө болон нээлтийн арга хэмжээ болно. Харин лхагва гарагт тэмцээн эхэлж, энэ сарын 13-ны өдөр өндөрлөнө.
Ташрамд дуулгахад, IBA холбоо нь Олон улсын олимпын хороотой түнжин хагарч, олимпын тэмцээн зохион байгуулж чадахгүй болсон. Тиймээс шинээр байгуулагдсан World Boxing холбоо өнгөрөгч есдүгээр сард дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан. Уг холбоог Олон улсын олимпын хороо хүлээн зөвшөөрч байгаа. Харин улс орнууд аль аль тэмцээнд нь оролцож байна.
Б.НОМТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.