НИЙГЭМНийгэм мэдээ

Өргөн хэрэглээний барааны үнэ өмнөх оноос 8.2 хувиар өсжээ

Улсын хэмжээнд хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны мөн үеэс энэ оны 11-р сарын байдлаар 8.2 хувиар өссөн байна. Өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад барааны бүлгийн үнэ 7.6 хувь, үйлчилгээний бүлгийн үнэ 9.8 хувь, хүнсний бүлгийн үнэ 11.8 хувь, хүнсний бус бүлгийн үнэ 6.8 хувиар өссөн аж.

Төвийн бүсэд барааны бүлгийн үнэ 8.8 хувь, Улаанбаатар хотод үйлчилгээний бүлгийн үнэ 11.3 хувь, хүнсний бүлгийн үнэ 12.4 хувь, хүнсний бус бүлгийн үнэ 7.4 хувиар өссөн нь хамгийн их байна. Харин хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ Сүхбаатар аймагт 5.5 хувиар өссөн нь хамгийн бага, Сэлэнгэ аймагт 10.1 хувиар өссөн нь хамгийн их байна. Улсын инфляцад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 2.2 нэгж хувиар, мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 4.2 нэгж хувиар өсжээ.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өсөлтийг харвал:

Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 12.0 хувь (согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 10.2 хувь), хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 7.8 хувь, гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ 7.2 хувь, амралт, чөлөөт цаг, соёлын бараа үйлчилгээний бүлгийн үнэ 7.1 хувь, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ 10.9 хувь, боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ 12.8 хувиар өсжээ.

Инфляц 8.2 хувь гарсны 2.4 нэгж хувь нь импортын барааны үнийн өсөлт юм. Хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд нийт 430 нэр төрлийн бараа, үйлчилгээ, Улаанбаатар хотын хэмжээнд 418 нэр төрлийн бараа, үйлчилгээний үнийг судалдаг. Нийт 430 нэр төрлийн бараа, үйлчилгээний 238 нь импортын бараа байгаа бөгөөд энэ нь нийт сагсны 55.3 хувийг эзэлж байна.

Мах, махан бүтээгдэхүүний бүлгийн үнэ:

2024 оны мөн үеийнхээс 17 хувиар өсөхөд үхрийн махны үнэ 18.0 хувиар, хонь, ямааны махны үнэ 18.9 хувиар нөлөөлжээ. Мөн талх, гурил, будааны бүлгийн үнэ 2024 оны мөн үеийнхээс 7.2 хувиар өсөхөд талх, нарийн боовны үнэ 8.5 хувиар, гоймонгийн үнэ 17.0 хувиар нөлөөлсөн аж.

Улаанбаатар хотын инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индекс:

2024 оны 11 дүгээр сард 7.1 хувь байжээ. Харин 2025 оны 11 дүгээр сард 8.7 хувь болж, өсөлтийн хурдац 2024 оны мөн үеийнхээс 1.6 нэгж хувиар нэмэгджээ. Хотод худалдаалагдаж буй үхрийн цул 1 кг махны дундаж үнэ 2025 оны 11 дүгээр сард 23955 төгрөг болжээ. Энэ нь 2023 оны 11 дүгээр сараас 32.8 хувиар, 2024 оны 11 дүгээр сараас 17.7 хувиар өссөн байна. Мөн 1-р зэргийн гурилын дундаж үнэ 2025 оны 11 дүгээр сард 2459 төгрөг болжээ. Энэ нь 2023 оны 11 дүгээр сараас 2 хувиар, 2024 оны 11 дүгээр сараас 5.6 хувиар өссөн аж. Нэг литр АИ-92 бензиний дундаж үнэ 2025 оны 11 дүгээр сард 2590 төгрөг болжээ. Энэ нь 2024 оны 11 дүгээр сараас 8.4 хувь (200 төгрөгөөр) өсжээ.

Б.АЗЖАРГАЛ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Ашгүй
Ашгүй

2 оронтой тоонд хүрсэнгүй ашгүй дээ тээ? Хулгайчдын нам засагаа???

Холбоотой мэдээ

Back to top button