“E-Mongolia” системээс мэдээлэл алдагдсаныг хүлээн зөвшөөрөв

Өнгөрсөн долоо хоногт “E-Mongolia” системтэй холбоотойгоор иргэдийн хувийн мэдээлэл ил болсон байж болзошгүй асуудал олон нийтийн анхаарлыг татав. Тодруулбал, иргэд регистрийн дугаараар интернетэд хайлт хийхэд “И-Монголиа” платформд хадгалагдсан зарим хувийн мэдээлэл ил байсан талаар цахим сүлжээнд мэдээлсэн юм.
Уг асуудалтай холбогдуулан “И-Монгол академи” албан ёсны тайлбар өгч, 2025 оны аравдугаар сард хийгдсэн системийн шинэчлэлийн явцад хяналт шалгалт сул байснаас үүдэн мэдээллийн аюулгүй байдлын алдаа гарсныг хүлээн зөвшөөрлөө. Мөн ил болсон мэдээллийг нууцалж, системийн хамгаалалтыг сайжруулах чиглэлээр шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлсэн гэдгийг мэдэгдэв.

Албаныхны мэдээлснээр, уг алдааны улмаас нийт 14 мянга гаруй файл интернет орчинд байршсан байсныг тогтоосон бөгөөд цаашид мэдээллийн аюулгүй байдлыг хангах хяналт, шалгалтыг чангатгахаар ажиллаж байгаа талаар мэдээлэв.
У.УЯН











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Новш юм аа... хариуцлага тооцох ёстой!
Хүмүүсийн мэдээллийг зүгээр ил болгоод хаячихдаг, арай дэндүү юм аа. Хариуцлага тооцох ёстой ш дээ.
Хариуцлага хаана бна
Алдах юмгүй хүмүүс гайгүй байх өө. Кк. Баячууд л гашилж байвал зохино
Иргэдийн хувийн мэдээлэл алдагдуулах юм зохион байгуулсан Тимон, Батшугал нарын хулгай нар хийгээд хулгайчдын самуун нам засаг нь даруй сөнөтүгэй.
Сүүлийн дан систем эргүү амьтан хийсн байх ойлгомжгүй анхных зүгээр бсн
Арай дэндүү
Novshnuud yum daa! Hend yund itgeh ve ai???!!!
цахим сүлжээнд итгэхэд бэрх.нууцлал гэж байхгүй.сая л гэхэд 17ны ё баримтын сугалаа явагдах хугацаанд .сүлжээ нь тасраад байсан шүү.сугалааны дараа зүгээр нэвтэрч болоод байсан.зохион байгуулалтай цахим гэмт хэрэг үйлдээд байна .арга хэмжээ авч ажиллах хэрэгтэй бна даа.
Минийх регистрээрээ бүх юм харагдаж байна лээ.арилгуулах гэвэл хаана хандах вэ