Морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
2025.12.23 / МЯГМАР ГАРАГ
ӨВЛИЙН ДУНД ШАР ХУЛГАНА САРЫН НАЙМАН ЦАГААН УЛААН БАР ӨДӨР
- Үс засуулвал: Эд мал баялаг төгөлдөр болно.
- Наран ургах, шингэх: 08.40-17.03
Аргын тооллын 12 сарын 23, Ангараг гараг. Билгийн тооллын 3, Яруу эгшигт одтой, улаан бар өдөр. Өдрийн наран 8 цаг 40 минутад мандан, 17 цаг 03 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сан тавиулах, угаал үйлдэх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.