Б.Эрдэнэсүхийг үргэлжлүүлэн хорих эсэхийг өнөөдөр 13.00 цагт хэлэлцэнэ
20 гаруй жилийн хугацаанд эхнэрээ онц хэрцгийгээр зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан гэх НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг шүүхийн шийдвэрээр 30 хоногийн хугацаатай цагдан хорьсон байдаг. Нийслэлийн прокурорын газраас гаргасан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх 2025.11.27-нд ийн шийдвэрлэсэн.
Тэгвэл цагдан хорионы хугацаа энэ сарын 26-нд дуусах тул цагдан хориог сунгах санал шүүхэд иржээ.
Цагдан хорих хугацааг дахин сунгах саналыг хэлэлцэх шүүх хурал өнөөдөр /2025.12.23/ 13.30 цаг товлогджээ.
Эргэн сануулахад, Б.Эрдэнэсүхэд өмнө нь аравдугаар сарын 16-ны өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэсэн. Гэвч өмгөөлөгчдийн зүгээс гомдол гаргасны дагуу аравдугаар сарын 27-ны өдрөөс Б.Эрдэнэсүхэд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, тодорхой хүнтэй уулзах, харилцах, харилцаа холбоо тогтоохыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлээд байсан юм.
У.УЯН











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
муу шид нь бүрдсэн ой гутмаар хүн юм биш үү дээ мал хүртэл үр төлөө хайрлдаг байтал ханилсан хань үр хүүхдээ тоохгүй гэдэг чинь артаанаас дор л этгээд байна даа нийгэм дотор имй муухай хүмүүс их болж дээ
Наад хөгийн новшоо насаар нь хорих ёстой
Үргэлжүүлэн хорьсон дээрээ хүн ална наад харгис хулгайч чинь
Гээндээ ч гоондоо ч байгаа.Эхнэр бол чанга гар байна лээ.