АТГ: Ч.Номинд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлсэн
Сэтгүүлч Б.Батцэцэг ССАЖЗ-ын сайд асан Ч.Номинг АТГ-т шалгуулахаар өнгөрсөн арваннэгдүгээр сард АТГ-т гомдол гаргасан байдаг. Энэ тухайгаа тэрбээр "Өнгөрсөн хугацаанд Монгол Улсыг гадаадад сурталчилна гээд гаргасан зардлыг нь холбогдох албан тушаалтнаас нь авахаар зөндөө хөөцөлдсөн. Гэвч энэ талаар хангалттай мэдээлэл авч чадсангүй. GoMongolia, WeMongolia гээд хоёр ажил байгаа юм. Үүний зардал хэд вэ гэхээр нэг удаа 400 мянган ам.доллар, дараа нь 500 мянган ам.доллар, дараа нь 1 сая ам.доллар гэх баримтын алдаанууд ярьж эхэлсэн.
За тэгвэл эх үүсвэр нь хаанаас вэ гэхээр хувийн хэвшил, дараа нь Дэлхийн банк, дараа нь Засгийн газар гэсэн зөрүүтэй мэдээллүүдийг өгч эхэлсэн. Тиймээс "Хуулийн байгууллага үүнийг шалгаж тогтоож өгнө үү" хэмээн хандаж буй.
Энэ талаар АТГ-аас тодруулахад "Ч.Номинд ирсэн гомдлыг шалгаж, улмаар гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй хэмээн үзэж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлсэн" хэмээсэн юм.
Г.МИШЭЭЛ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ муу донгио мангар үмхийрсэн алтай муу пязда их далчигнасан шүү Чинбат согтуугаараа хийсэн байх дэндүү донгио муу пязда.Их ч мөнгө хулгайлсан тэр ард нь шуналын тулам аав нь тэгж хулгайл зувчуул пязда минээ сайд болгох гэж авилгад шаасан мөнгөө хэд нугалж аваач лалараа гэсэн гэжаагаашт.