Нийгэм мэдээ

Урьд шөнө Хэнтий, Төв аймагт хоёр хүн осгож нас баржээ

Идэр есийн хүйтэн үргэлжилж байгаа энэ өдрүүдэд шөнөдөө -30 хэм давж хонож байна. Зарим бүс нутгуудад -40 хэм дамж хүйтэрч байна. Улмаар иргэд осгож эрүүл мэндээрээ хохирох, амь насаа алдах тохиолдол гарсаар байна.

Урьд шөнө л гэхэд Хэнтий, Төв аймагт хоёр иргэн осгож нас барсан байна.

Эргэн сануулахад, Өнгөрсөн 2025 онд осгож, хөлдөж амь насаа алдсан гэх 141 харамсалтай тохиолдолд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан.

ЦЕГ-аас осгож, хөлдөж нас барж байгаа хэргүүд дээр мөрдөн шалгалтын ажиллагаа явуулахад дийлэнх нь архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсний улмаас биеэ авч явах чадваргүй болж, гудамж, хашаандаа хөлдөж нас барж байна. Осголт, хөлдөлтийн улмаас иргэд амь нас алдаж, зарим нь бүх насаараа хөдөлмөрийн чадвараа алдаж байгаа нь харамсалтай.

Тиймээс хөдөө орон нутаг руу зорчих гэж байгаа иргэд тээврийн хэрэгслийн аюулгүй байдлаа хангах, хөдөө орон нутагт бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, архи согтууруулахгүй ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна гэлээ.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button