Нийгэм мэдээ

""ДЦС4"-ийн гэмтлийг зассан. Гэхдээ Бөөрөлжүүтийн ЦС чадлын дутагдалтай хэвээр байна"

Нэгдсэн сүлжээний горим ажиллагаа болон өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлын мэдээллийг Диспетчерийн Үндэсний Төв, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХКаас танилцуулсан юм. Төв диспетчерийн албаны ахлах инженер О.Наранбаатар хэлэхдээ "Нэгдсэн сүлжээ ОХУ-аас импортоор 296 МВт-ыг авч байна. Дулааны цахилгаан станцуудын нийлбэр ачаалал 1,144 МВт болсон. Харин салхин цахилгаан станцууд 17 МВт-ыг, нарны цахилгаан станцууд 60 МВт-ыг үйлдвэрлэж байна. Батарей хуримтлуурын станцуудаас нийлбэр ачаалал нь 44 МВт-ын цахилгаан эрчим хүчнийг авч ажиллаж байна" хэмээсэн юм.

Харин ДЦС4-ийн долдугаар зуухны засварын ажлыг бүрэн дуусгаж, нэгдсэн сүлжээнд залгасан. Одоо тус станц 660 МВт буюу хэвийн горимд ороод байна. Дөрөвдүгээр цахилгаан станц өчигдөр оройн оргил ачааллын үед бүрэн чадлаараа оролцож,1,708 МВт хүрсэн. Гэвч Бөөрөлжүүтийн цахилгаан станц чадлын дутагдалтай хэвээр байгаатай холбоотой хязгаарлалт үргэлжилсэн. Нийтдээ 200 гаруй МВт-ыг хязгаарлах тооцоололтой байсан. Гэхдээ ДЦС4 маань 100 МВт-аар ачааллыг нэмж авсан учир хязгаарлах чадал багассан байгаа. Үүнтэй холбоотой оройн 22:00 цаг хүртэл 100 орчим МВт хязгаарласан.

ДЦС4-ийн гэмтлийг засварлаж дууссан ч Бөөрөлжүүтийн цахилгаан станцын нүүрс хангамж доголдсон хэвээр байна. Бөөрөлжүүтийн цахилгаан станцад нийтдээ 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг дөрвөн ээлжээр тасралтгүй ажиллаж байгаа. Мөн чадлын дутагдал хэвээр. Одоогоор 150 МВт-ын эрчим хүчийг үйлдвэрлэж байна. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр 100-150 МВт орчим хэрэглээг хязгаарлаж, ажиллахаар тооцоо гарч байгаа тухай албаныхан мэдээллээ.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хоцрогдсон ядуу оросын барьсан цах.станц 50-60 жил ажилладаг орчин үеийн баян тарган хувийн компани барьсан цах.станц 5-6 сар ажиллаад эвдэрдэг ямар сонин юм бэ.

зочин
зочин

За тэр хэн нь буруутай, хэн нь буруугүй гэдэг дээр мэдэх юм алга. Ганц л юманд гайхаад байна. Тэртэй тэргүй хязгаарлах нь тодорхой, хэдэн цагаас хэдэн цаг хүртэл хэр их тог дутагдахыг цахилгааны хэмжүүрүүд болон олон жилийн дунжаар мэдэж байж, хоногт хэдэн удаа хязгаарлах нь хамаагүй, тухайн хороолол, байршлын тогийг таслана гэсэн хуваариараа л таслаад, бусад хуваарьт ороогүй хэсгийг нь найдвартай өгөөд байж болдогггүй, заавал ачааллаа дийлэхээ болихыг нь хүлээдэг, эсвэл таслах цаг нь болчихоод байхад за гайгүй юм шиг байна гээд тасалдаггүй энэ бүдүүлэг гэхүү, чадваргүй гэхүү, эсвэл бүр чаддаггүй гэхүү үйлдлийг л зогсоочих л доо эрх мэдэлтэй хүмүүс ээ. нэг л их сүртэй дүүрэг дүүргээр байршил заагаад хязгаарлана гэсэн хэрнээ байдаггүй. Дээр үед өвөрмонголыг радиогоор бороо орж ч магадгүй, орохгүй ч байж магадгүй, юу ч гэсэн зонтикоо аваад яваарай гэж зарладаг юм гэнээ гэж шоолцгоодог байсан нь одоо энэ дижитал болсон үед манайд хэвээрээ л байх шив дээ

Эрднээ
Эрднээ

Бөөрөлжүүт байхгүй байсан бол та нар яах байсан юм. Бас 50 мвт- ын хураагуурын станц байгаа. Хязгаарлалт хийх ямар ч шаардлага байгаагүй. Чой ард түмнийг басамжлан доромжилсондоо. Зүгээр л зайлаад өг

Зочини
Зочини

Цахилгаан станцыг хувьчлаад дэмий юм биш үү. Хувийнх уул нь сайн ажилламаар юм. Ер нь хувьд оччихвол мэргэжлийн хүмүүсээр дутаад дэмий бхйхаа.

Зочин
Зочин

Ajildagui yambii seg barichaad stants genee

Гашуун үнэн
Гашуун үнэн

Хариуцлага гэж а лгаа. Голомтын баясгалангийн шуналын нүүр царай. Хулгайчаас мөнгө авсан төрийн гө лөгнүүд яаж ч чадахгүй л дээ

Холбоотой мэдээ

Back to top button