Нийгэм мэдээ
Засварын газарт гал гарч гурван автомашин бүрэн шатжээ
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 22 дугаар хороо засварын газар шатаж байна гэсэн дуудлагыг 17:49 цагт ОБЕГ хүлээн авсан байна.
Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн Ц-ийн эзэмшлийн 12х15 метрийн хэмжээтэй автомашины кузов засварын газрын дотор хэсэг болон дээврийн хэсэг, 12х18 метрийн хэмжээтэй хоёр давхар нийтийн байрны хоёрдугаар давхрын хоёр өрөөний хана, дээврийн хэсэг, засварын газар дотор байсан "Prius" загварын суудлын автомашин, "RX450h" загварын суудлын автомашин, "Premio" загварын суудлын автомашин тус тус бүрэн шатаж байсныг ажиллаж унтраажээ.
Г.МИШЭЭЛ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
...ажиллалгүй...унтрааж болохгүй юү