Нийгэм мэдээ
Ачааны автомашин шатаж, жолооч нь амиа алджээ

Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Цагаан-Овоо багийн “Замын бор толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 112 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 12 км-т/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг өнөө өглөөний 03:56 цагт ОБЕГ хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн 44 дүгээр ангийн алба хаагчдыг очиход “SX4255JV344” загварын зүтгүүр шатаж байсныг ажиллаж унтраасан. Уг гал түймэрт тухайн автомашины жолооч З /38 настай, эрэгтэй/ өртөж нас барсан тул Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
Г.МИШЭЭЛ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эвийдээ хөөрхий минь гарч амжаагүй л юм байх даа залуу хүн байна ар гэрээ тэжээж амьдрах гэж явсан л байх хөөрхий минь.Энэ монгол чинь яацарсан монгол вэ?хүчиндүүлж үхнэ хутгалуулж үхнэ шатаж үхнэ хариуцлага алга уу?