ХХОАТ-ыг нэг хувь болгох хуулийг өргөн барилаа. Хууль батлагдвал иргэдийн цалин хөлс өсөх боломж нээгдэнэ

Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа, Д.Бум-Очир, Ж.Галбадрах, А.Ганбаатар, С.Замира, Х.Тэмүүжин, С.Цэнгүүн, Ө.Шижир, С.Эрдэнэболд нар өргөн мэдүүлэв.
Иргэн Р.Шинэгэрэл Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6.3-т заасан орлогод ногддог албан татварын хэмжээг 1 хувь болгож бууруулах өргөдөл гаргасан нь 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд 100,860 иргэний санал авсан билээ.
Уг саналын 85 хувь нь 18-40 насны, 62 хувь нь Улаанбаатар хотын иргэд, 58 хувь нь эмэгтэйчүүд байгааг Ж.Баярмаа гишүүн онцлон дурдлаа. Иймд Улсын Их Хурлын нэр бүхий 35 гишүүн хамтран холбогдох нөхцөл, шаардлагыг үндэслэн таван зүйл бүхий Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Төслийн
- Нэгдүгээр зүйлд Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан Монгол Улсын иргэний төлөх албан татварын хувь хэмжээтэй холбоотой өөрчлөлтийг,
- Хоёрдугаар зүйлд хуулийн зарим зүйлийн хэсэг, заалтуудад дурдагдсан эшлэлийн өөрчлөлт, гуравдугаар зүйлд хуулийн зарим зүйлийн хэсэг, заалтуудад дурдагдсан эшлэлийг хассан өөрчлөлт, дөрөвдүгээр зүйлд хуулийн зарим зүйлийн хэсэг, заалтыг хүчингүй болгосон өөрчлөлт, тавдугаар зүйлд хуулийн дагаж мөрдөх хугацааг тус тус заасан байна.
Төсөл батлагдсанаар иргэдийн бодит орлого нэмэгдэж, сүүдрийн эдийн засаг хумигдаж, иргэд залуучуудын хөдөлмөрийн идэвх сэргэж, ажилчдын цалин хөлс өсөх боломж нээгдэж, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтад эерэг нөлөө үзүүлж, татвар төлөгчдийн хүрээ, бааз тэлж, иргэдийн хувиараа бизнес эрхлэх сонирхол дээшилж, хөрөнгийн зах зээлд оролцох идэвх, оролцоо сайжирна хэмээн төсөл санаачлагчид үзжээ.
Т.БАТСҮРЭН








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ядахнаа 5 хувь болоод буурчихгоүй юм байхдаа.
Tatwar arai l ondor shvv
Хийж буй ажлаасаа шалтгаалаад нэг иргэн хэдэн төгрөгний цалин авч байгаа билээ. Дундажлаад л үзсэн ч яалтгүй татварт зарчуулсан хөдөлмөрийн олзыг нилээдийг нь өгдөг
Дэмжиж байна аа бууруулах хэрэгтэй
Zow zow
ХХОАТ-ын 10 хувь нь 250000 болов уу? Буруу бодоод бна уу?
Гарт ирэх нь 1962500 л байх юм шиг бна
Зөв
Дээрхи татваруудыг буулгалаа гэхэд түүний оронд өөр орлого олж бүрдүүлж Улс орны ажил явагдана даа . УХААНЫ СОР БОЛСОН УИХ - ЫН ГИШҮҮД ӨӨР ҮЙЛДВЭРЛЭЛТЭЭС ОЛОХ АШГИЙГ БҮРДҮҮЛСЭН БАЙХ ДАА . ХААНААС *** ТАТВАРААС ХАССАН ОРЛОГОО - ХААНААС ЮУНААС БҮРДҮҮЛЭХ гэж байна вэ ??? Тайлбар ШИЙДЭЛТЭЙГЭЭ АСУУДЛАА ЗЭРЭГЦҮҮЛЭН ТАВЬЖ ШИЙДВЭРЛЭЖ БАЙХ НЬ ЗҮЙТЭЙ !!!!!
Нүүрсний хулгайг л таслан зогсоох хэрэгтэй дээ.