Орон нутаг
Шүлхийн нэг сая 650 мянган тун вакциныг 12 сум руу хүргэж байна
Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн лавлагаа лаборатори, БНХАУ-ын Ланьжоу дахь малын эрүүл мэндийн хүрээлэнгийн хамтран гаргаж авсан SAT1 хэвшлийн шүлхийн вакциныг өчигдөр Монгол Улсын хилээр оруулж ирлээ. Манай улс энэхүү 1 сая 650 мянган тун вакциныг Хятадаас худалдан авсан юм. Хятадын хил дээр ачаалал их байсны улмаас вакцин бага зэрэг саатжээ.
Зургаадугаар сарын 22-нд уг вакциныг Улаанбаатарт авчирч, шөнөдөө Баян-Өлгий, Ховд аймаг руу ачуулсан байна. Маргаашнаас эдгээр аймгийн шүлхий гарсан дөрвөн сум болон зэргэлдээх найман суманд хүргэж, зургаадугаар сарын 24-нээс малыг бүрэн дархлаажуулахаар Мал эмнэлгийн ерөнхий газар төлөвлөөд байна.
Х.ХУЛАН













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.